Хайх

Онцлох эмэгтэй: Дэлхийн шилдэг эмэгтэй хөлбөмбөгчин, нийгмийн шударга ёсны төлөө тэмцэгч Меган Рапино

Онцлох эмэгтэй: Дэлхийн шилдэг эмэгтэй хөлбөмбөгчин, нийгмийн шударга ёсны төлөө тэмцэгч Меган Рапино

Text: Buro.Mongolia


Зураг:

Бидний энэ удаад онцлохоор шийдсэн эмэгтэй бол хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр удаагийн аварга, 2019 оны FIFA-гийн дэлхийн шилдэг эмэгтэй тоглогч, Олимпын алтан медальт тамирчин, мөн нийгмийн шударга ёсны төлөө тэмцэгч Меган Рапино юм.

Онцлох эмэгтэй: Дэлхийн шилдэг эмэгтэй хөлбөмбөгчин, нийгмийн шударга ёсны төлөө тэмцэгч Меган Рапино (фото 1)

Меган Рапино нь 2019 оны эмэгтэй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд АНУ-ын багийг ахлан амжилтад хүргэж, 2019 оны арванхоёрдугаар сард Францын алдарт Ballon d'Or буюу Алтан бөмбөрцгийн шагналыг хүртэн дэлхийн шилдэг эмэгтэй тоглогчоор шалгарсан билээ. Тэрээр шагнал гардан авах мөчөө ашиглан спортын орчинд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах байдал, хүйс дээр суурилсан цалингийн тэнцвэргүй байдал зэрэг нийгмийн олон асуудлын талаарх үзэл бодлоо илэн далангүй илэрхийлж, олон эмэгтэйчүүдэд үлгэр дууриалал үзүүлсэн феминист дүр төрх болсон юм.

Онцлох эмэгтэй: Дэлхийн шилдэг эмэгтэй хөлбөмбөгчин, нийгмийн шударга ёсны төлөө тэмцэгч Меган Рапино (фото 2)

Рапино өөрийн багийн хамтаар хүйс дээр тулгуурласан цалингийн тэгш бус байдалтай тэмцэх үүднээс АНУ-ын хөлбөмбөгийн холбоог шүүхэд өгчээ. Тодруулбал эрэгтэй ба эмэгтэй багууд гэрээний дагуу тоглох ёстой тэмцээн бүртээ ялалт байгуулсан тохиолдолд эмэгтэй багийн тоглогчид хамгийн ихдээ 99,000 ам.долларын (нэг тоглолтод 4,950 ам.доллар) цалин хүртдэг бол эрэгтэй багийн тоглогчид 263,320 ам.доллар (нэг тоглолтод 13,166 ам.доллар) олдог байна. Үүнтэй холбогдуулан 28 тоглогчдоос бүрдэх АНУ-ын эмэгтэй хөлбөмбөгийн багийн зүгээс "эрэгтэй ба эмэгтэй багуудын тоглох, бэлтгэл хийх, аялах нөхцөлүүдийг ижил байлгах; тэдний тоглолтыг ижил хэмжээнд сурталчлах; тэдний тоглолтод тэгш дэмжлэг үзүүлэх; хөдөлмөрийн бусад тэгш нөхцөлүүдийг бүрдүүлэх" гэсэн шаардлага гаргажээ.

Түүнчлэн Рапино дэлхийн шилдэг эрэгтэй тоглогчдоос уг аянд нэгдэж, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл болон сексизмтэй тэмцэхэд нь туслахыг уриалан Кристиано Рональдо, Лионель Месси, Златан Ибрагимович нарт ийнхүү хандсан байна. "Би Кристиано, Лионель, Златан нарт хандан 'надад туслаач!' хэмэн хашхирахыг хүсэж байна. Хөлбөмбөгийн салбарт маш олон асуудлууд байдаг ч эдгээр том одууд үүний эсрэг юу ч хийдэггүй. Бүх зүйлээ алдахаас айдаг учраас тэр үү? Тэднийг сексизм эсвэл арьс өнгөөр ялгаварлан гадуурхах байдлын эсрэг дуу хоолойгоо илэрхийлсний төлөө хөлбөмбөгийн түүхээс арчихгүй шүү дээ".

цааш үзэх