Судалгаа: Секс гүйлтийн замыг орлож чадах уу?
Эрдэмтэд бэлгийн харьцаанд орох нь хэр их энерги зарцуулдаг болохыг тооцоолжээ
Монреал хотын Квебека их сургуулийн эрдэмтэд сексийн үеэр хэр их калори шатдагийг тоолжээ. 2013 онд хийсэн энэхүү судалгаанд нийт 21 гетеросексуал хос оролцсон байна.
Нэг удаа бэлгийн харьцаанд ороход (оршил хэсгээс дур тавилт хүртэл) эрчүүд дунджаар 101 калори, эмэгтэйчүүд 69,1 калори шатаадаг байна. Үүнээс харахад эрчүүд дунджаар нэг минутад 4,2 калори, эмэгтэйчүүд 3,1 калори шатаадаг болж байгаа юм. Харин үүнтэй харьцуулахад, гүйлтийн зам дээр эрчүүд нэг минутад дунджаар 9,2 калори, эмэгтэйчүүд 7,1 калори шатаадаг байна.
Өөр нэгэн судалгааны үр дүнд ойролцоогоор 30 насны эрчүүд 6 минут үргэлжлэх бэлгийн харьцааны үеэр дунджаар 21 калори шатаадаг нь тогтоогджээ.