Цукерберг Бээжингийн төв талбайд гүйжээ
Агаарын бохирдол
Цукерберг өөрийн Facebook хуудаснаа Бээжингийн төв талбайн гудамжинд гүйж буй зургаа байршуулжээ
Марк Цукерберг өөрийн хувийн хуудаснаа Бээжингийн Тиан Ан Мены талбайд гүйж буй зургаа байршуулж мөн "Бээжинд эргэн ирэхдээ баяртай байна" хэмээн бичжээ. Түүний гүйлт ямар нэгэн тодорхой учир шалтгаантай байсан эсэхийг мэдэхгүй ч Facebook хэрэглэгчид Цукерберг маск зүүлгүй гүйсэнд ихэд санаа зовсон байна. Учир нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр Хятадын нийслэл Бээжин хотын агаарын бохирдол маш их тул хамгаалах маск зайлшгүй зүүх шаардлагатай юм.
Харин зарим Facebook хэрэглэгчид Цукербергийг орон нутгийн иргэдийн анхаарлыг нийгмийн сүлжээндээ хандуулах зорилготой байсан гэж үзэж байгаа юм. Хятад улсад Facebook болон бусад нийгмийн сүлжээ сайтуудыг ашиглахыг хориглон хаагаад олон жил болж байгаа билээ.