Хайх

Ус хэмнэх энгийн бөгөөд үр дүнтэй 17 арга

Ус хэмнэх энгийн бөгөөд үр дүнтэй 17 арга

IKEA брэндийн мэргэжилтнүүд зөвлөж байна

Text: Buro.Mongolia


IKEA брэндийн мэргэжилтнүүд дэлхийн экологийн тэнцвэртэй байдалд санаа тавьдаг хүн бүрт зориулаад цэвэр усаа хэмнэх зөвлөмжүүдийг нийтэлжээ. Хэрэв тэрбум хүн өдөрт ердийнхөөсөө 10 литрээр бага ус ашигласан тохиолдолд жилд дунджаар 365 куб метр ус хэмнэх боломжтой гээд төсөөлөөд үз дээ! Мөн та ердөө л хоёр минутын турш усны цоргоо нээлттэй орхиход 10 л ус урсаж, хий дэмий үрэгдэх болно.

1. Усыг бүрэн гүйцэд ашигла. Цэцэрлэгээ услахын тулд бороон дуслыг цуглуулж ч болно.

2. Шүдээ угааж байхдаа цоргоны усаа хаа.

3. Цоргоноос ус дусалж байгаа эсэхийг сайтар шалга. Ус алдаж байгаа шугам, хоолойг цаг алдалгүй олж тогтоон, засварла.

4. Шугам, хоолойг дулаалснаар халуун ус, эрчим хүч ба мөнгөө хэмнэх боломжтой.

5. Химийн бохирдол үүсгэхгүйн тулд биологийн задралд ордог бодис ашиглан угаалгын өрөөг цэвэрлэж занших хэрэгтэй.

6. Суултуурын усыг хэмнэлттэй ашигла. Нэг удаа усаа татахад хамгийн багадаа 6 л ус ордгийг санаарай.

7. Заримдаа хувцсыг угаахын оронд агаар оруулахад л хангалттай байдаг. Үүний тулд хэсэг хугацаанд гадаа өлгөөрэй. Ингэснээр усаа хэмнээд зогсохгүй хувцасны эдэлгээг уртасгах боломжтой.

8. Зарим хувцсыг бүлээн усаар угаахад хангалттай цэвэрхэн болдог.

9. Ус болон мөнгөө хэмнэхийн тулд нэг удаа угаалга хийхдээ аль болох их хэмжээгээр хувцсаа угааж занших хэрэгтэй.

10. Шүршүүрт ороход ваннд орсноос илүү бага ус зарцуулагддаг. Гэхдээ мэдээж хэрэг таны шүршүүрт орох хугацаа хэт удаан үргэлжлэхгүй бол шүү дээ! Хэрэв та 8 минутын оронд 3 минут шүршүүрт орвол бүхэл бүтэн 50 л ус хэмнэх болно.

11. Хүйтэн ус авахын тулд цоргоноос гоожуулах хэрэггүй. Үүний оронд усаа хөлдөөгчид хийгээд үзээрэй.

12. Хоол бэлтгэхэд ашигладаг тос ус зайлуулах хоолойг бохирдуулдаг. Тиймээс хоол хүнс шарсан тостой хайруулын тавгаа цаасаар цэвэрлэх хэрэгтэй.

13. Аяга тавгаа угаахдаа байнга усаа гоожуулах хэрэггүй. Угаалтуур эсвэл тусдаа саванд ус дүүргэж угааж болно.

14. Аяга таваг угаадаг машин нь сав суулгаа гараар угааснаас илүү хэмнэлттэй. Гэхдээ зөвхөн аяга таваг угаадаг машиныг бүрэн гүйцэд дүүргэж ашигласан тохиолдолд л энэ дүрэм үйлчилнэ.

15. Та цэцэрлэгээ өглөө эрт усалж заншсанаар ус удаан хугацааны турш ууршихгүй. Мөн аль болох хуурай нөхцөлд тэсвэртэй ургамал сонгохыг зөвлөж байна.

16. Найз нөхөд, хөрш, хамт ажилладаг хүмүүстээ усаа хэмнэх талаар ярьж өгөөрэй.

17. Усны хоолой, шугамд осол, гэмтэл гарсан тохиолдолд цаг алдалгүй захиргаандаа мэдэгдээрэй.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх