Victoria’s Secret 2017 оны хамгийн тачаангуй бүсгүйчүүдийг нэрлэлээ
Бас нэг эрэгтэйг
Victoria's Secret брэнд уламжлал ёсоороо "What Is Sexy" гэх жил бүр гаргадаг жагсаалтаа дэлгэлээ. Урлаг соёл салбарын хамгийн тачаангуй алдартнуудыг шалгаруулдаг энэхүү жагсаалтад Victoria's Secret-ийн "сахиусан тэнгэр"-үүд ордоггүй гэдгээрээ онцлог юм.
Жүжигчин Марго Робби "Forever Sexy" өргөмжлөлийг хүртсэн бол Мэнди Мур "Хамгийн тачаангуй жүжигчин"-ээр шалгарч, загвар өмсөгч ба "Cravings" номын зохиолч Крисси Тейген "Хамгийн тачаангуй зохиолч"-оор тодорчээ. Мөн хамгийн тачаангуй дуучнаар мэдээж хэрэг Тейлор Свифт сонгогдсон байна.
"What Is Sexy" жагсаалтад 22 бүсгүйгээс гадна "The Late Late Show" нэвтрүүлгийн хөтлөгч Жеймс Корден багтсан байгаа. Жеймс 2017 оны "Хамгийн тачаангуй хөтлөгч" болсон юм.
Энэхүү жагсаалтын бүрэн хувилбарыг Victoria's Secret брэндийн албан ёсны вебсайтаас сонирхоорой.