Хайх

Zara брэндийн эзэн дэлхийн хамгийн баян хүн боллоо

Zara брэндийн эзэн дэлхийн хамгийн баян хүн боллоо

Билл Гейтсийг гүйцэж

Text: Buro.Mongolia


Зураг:

Inditex компаний үүсгэн байгуулагч, 80 настай Амансио Ортега Forbes-ын жагсаалтыг тэргүүллээ

Испаний Inditex компани Zara, Massimo Dutti, Pull & Bear, Stradivarius ба Bershka брэндүүдийг эзэмшдэг юм. Эдгээр компаниудын дэлгүүрүүд Европын бараг бүх улсад үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Ази ба АНУ-д ч олон салбартай.

Forbes сэтгүүлийн үргэлж шинэчлэгдэж байдаг дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтыг энэ удаад 78 тэрбум долларын хөрөнгөтэйгөөр Амансио Ортега тэргүүллээ. Тэрээр өөрийн гол өрсөлдөгч болох Microsoft компаний үүсгэн байгуулагч Билл Гейтсээс 100 сая доллараар илүү гарчээ. Харин жагсаалтын гуравдугаар байранд АНУ-ын бизнесмен, 86 настай Уоррен Баффет уламжлал ёсоор бичигдсэн юм. Түүний хөрөнгийг 60,8 тэрбум доллараар үнэлсэн байна.

цааш үзэх