Хайх

Жастин ба Хейли Бибер нар хуримын анхны зургуудаа харууллаа

Жастин ба Хейли Бибер нар хуримын анхны зургуудаа харууллаа

Тэд гэрлэлтээ өнгөрсөн жил албан ёсоор батлуулсан билээ

Text: Buro.Mongolia


Зураг:

Дуучин Жастин Бибер ба модель Хейли Болдуин нар өнгөрсөн жил Нью-Йорк хотод гэрлэлтээ батлуулж албан ёсоор эхнэр нөхөр болсон билээ. Гэхдээ тухайн үед тэд ачаалалтай ажлын хуваарийн улмаас хуримын ёслолоо хойшлуулж байсан бол өчигдөр Өмнөд Каролинад байрлах Montage Palmetto Bluff зочид буудалд сүр дуулиантай ёслол хийжээ. Хосууд хуримын анхны зургуудаасаа өөрсдийн Instagram хуудастаа хуваалцсан байна.

Жастин ба Хейли Бибер нар хуримын ёслолдоо нийт 154 зочин урьсан бөгөөд тэдний дунд Кендалл ба Кайли Женнер, Кэти Перри, Жейден Смит, Жоан Смоллс зэрэг алдартнууд хүрэлцэн ирсэн гэж People сэтгүүл мэдээллэж байна.

Жастин ба Хейли Бибер нар хуримын анхны зургуудаа харууллаа (фото 1)

Жастин ба Хейли Бибер нар хуримын анхны зургуудаа харууллаа (фото 2)

Жастин ба Хейли Бибер нар хуримын анхны зургуудаа харууллаа (фото 3)

цааш үзэх