Хайх

Бюрогийн сонголт: Улаанбаатар хотод мөрөөдлийн хуримaa хаана зохион байгуулах вэ?

Бюрогийн сонголт: Улаанбаатар хотод мөрөөдлийн хуримaa хаана зохион байгуулах вэ?

Бүх зүйл төгс

Text: Г.Тэмүүлэн


Шангри-Ла зочид буудалд хүслийн хуримаа хийхээр төлөвлөж буй хосуудад зориулан гурван төрлийн хуримын онцгой багцыг санал болгож байна

Хуримын улирал албан ёсоор эхэлснээр залуу хосууд амьдралынхаа хамгийн чухал мөчийг хаана, хэрхэн тэмдэглэхээ одооноос ярилцан, төлөвлөж байгаа гэдэгт бид итгэлтэй байна. Романтик уур амьсгалтай, бүх зүйлийг төлөвлөгөөний дагуу хийсэн, төгс гүйцэтгэлтэй хурим бүх хосуудын мөрөөдөл биш гэж үү? Бюро 24/7 амьдралынхаа шинэ хуудсыг нээхээр шийдсэн хүмүүст зориулан хүслийн хуримаа хаана хийх, зохион байгуулалтын үйл явцад юуг тооцоолж, мөн ямар деталиудад анхаарлаа хандуулах зэрэг хосуудын хуримын төлөвлөгөөнд хэрэг болох мэдээллийг хүргэж байна.

Хуримын ёслол зохион байгуулах орон зай яагаад чухал вэ?

Хууль ёсны гэр бүл болж буй хосууд энэхүү баярт үйл явдлыг маш олон янзаар тэмдэглэж болно. Хэрвээ хуримын ёслол хийхээр төлөвлөсөн бол хосуудын бодолд зочдын тооноос хамаарч хамгийн түрүүнд ёслолын байршил ба орон зайн сонголт хамгийн чухал байдаг. Ёслол зохион байгуулах байршил нь тухайн хуримын ерөнхий концепцийг тодорхойлж өгнө. Хүмүүс сайтар төлөвлөсөн, зочдын тав тухыг дээд зэргээр хангасан, цогц үйлчилгээ үзүүлэх боломжтой орон зайг хайдаг болжээ. Сонгодог хүлээн авалтын танхим нь хосуудын ба тэдний хүндэт зочдын шаардлагыг дээд зэргээр хангаж чаддаг бөгөөд ийм ч учраас бүх цаг үеийн хамгийн шилдэг сонголт болсоор ирсэн юм.

Бюрогийн сонголт: Улаанбаатар хотод мөрөөдлийн хуримaa хаана зохион байгуулах вэ? (фото 1)

Бюрогийн сонголт: Улаанбаатар хотод мөрөөдлийн хуримaa хаана зохион байгуулах вэ? (фото 2)

Редакторын зүгээс санал болгож байна

Монголд 150-аас дээш хүний багтаамжтай, тансаг зэрэглэлийн цэлгэр хүлээн авалтын танхим хуруу дарам цөөн. Тэдгээр цөөн хэдэн газруудын нэг бол яах аргагүй Гэрлэх ёслолын ордноос 20м зайд байрлах Шангри-Ла зочид буудал юм. Нийт 7м өндөр таазтай, баганагүй хүлээн авалтын танхимтай Шангри-Ла зочид буудлын их танхим нь 700 хүний суугаа хүлээн авалт хийх боломжтой гэдгээрээ онцлогтой.

Мөн зөвхөн цөөн тооны дотны хүмүүс уригдан оролцох хуримын ёслолд 30-60 хүний багтаамжтай танхимууд илүү тохиромжтой гэдгийг онцолж байна. Шангри-Ла зочид буудлын хүлээн авалтын танхимд хуримаа хийхээр төлөвлөсөн хосуудад зөвлөхөд гэрлэлтээ батлуулах ёслолоо заавал Хуримын ордонд очилгүйгээр тус зочид буудлын 70 хүний багтаамжтай Наадам терраст зохион байгуулахыг санал болгож байна. Хосууд энд Хуримын ордны ёслол гүйцэтгэх эрх бүхий хүмүүсийг урин, гэрлэлтээ батлуулах боломжтой.

Бюрогийн сонголт: Улаанбаатар хотод мөрөөдлийн хуримaa хаана зохион байгуулах вэ? (фото 3)

Хуримын цогц үйлчилгээнүүд ямар давуу талтай вэ?

Гэр бүл болох гэж буй хосууд өөрсдийн биеэр бүх зүйлийг төлөвлөн, гүйцэтгэж болох ч үүнд маш их цаг хугацаа зарцуулагдана. Тиймээс тэдний ажлыг хөнгөвчлөх үүднээс Шангри-Ла зочид буудал хуримын цогц үйлчилгээг санал болгодог байгаа. Энэ сонголт нь маш олон давуу талтай. Завгүй ачаалалтай нөхцөлд зохион байгуулалтын хамт олон хосуудтай хамтран ажиллаж хүслийн хуримыг биелүүлэх болно. Хамгийн гол нь тусгай багцууд нь хүлээн авалтын танхим, хоол болон бусад үндсэн үйлчилгээнээс гадна ёслолын өмнөх хоолны амталгаа, зочид буудлын өрөөнд байрлах, зураг авалт хийх гэх мэт олон нэмэлт урамшууллууд багтсанд онцлогтой юм.

Бюрогийн сонголт: Улаанбаатар хотод мөрөөдлийн хуримaa хаана зохион байгуулах вэ? (фото 4)

Редакторын зүгээс санал болгож байна

Дурлалт хосуудын хайрын түүх бүр дахин давтагдашгүй. Ийм ч учраас өөрсдийн хайрын түүхийг төгс илэрхийлж чадах хуримын ёслол зохион байгуулахыг хүсвэл гэрлэх санал тавих мөчөөс эхлэн бал сарын аялал дуусах хүртэлх хуримын бүх деталиудад ач холбогдол өгч, нарийн тооцоолсон байх хэрэгтэй.

Хуримын даашинз ба гэрэл зурагчны сонголт, зочдын нэрс, ёслолын дуу хөгжим гээд хосууд хангалттай олон асуудалд санаа тавих шаардлага гардаг шүү дээ. Хэрэв та цагаа хэмнэхийн зэрэгцээ, ёслолын үеэр ямар нэг алдаа гарахгүй байхад анхаарч, бүх зүйлийг төгс байлгахыг хүсвэл Шангри-Ла зочид буудлын хосуудад зориулан гаргасан "Classic", "Signature", "Premium" гэх гурван төрлийн хуримын багцнаас сонголтоо хийгээрэй.

Хоол, бялуу, болон бусад деталиуд

Амжилттай хуримын гол үндэс нь хуримын зоог байдаг. Тэр ч бүү хэл хуримын дараа хүрэлцэн ирсэн зочдын ой санаанд ихэвчлэн зооглосон хоол нь үлддэг гэж ярих нь ч бий. Хуримын ерөнхий уур амьсгалыг тодорхойлж, амжилттай хурим зохиохыг хүсвэл хүлээн авалт, амттай хоол ба уух зүйлсээр бялхаж байх ёстой гэдгийг анхааралдаа аваарай.

Хүн бүрийн сэтгэлд нийцсэн амттай бөгөөд чанартай хоол сонгож, урьдчилан таамаглаагүй зүйлсээс зайлсхийхийн тулд мэдээж эхлээд хоолны амталгаа хийх нь зайлшгүй. Ихэвчлэн олон улсын тансаг зэрэглэлийн зочид буудлууд хуримын өмнөх хоолны амталгааг нэмэлт үнэ төлбөргүй хийж өгдөг байгаа.

Арга хэмжээний бас нэгэн оргил мөч бол хуримын бялуу зүсэх ёслол байдаг. Сүүлийн үед омбре өнгийн эсвэл "задалсан" бүтэцтэй гэх зэрэг төрөл бүрийн хуримын бялуунууд дэлгэрэх болсон. Одоо үеийн трендийг дагахын оронд уламжлалт амттан сонгох нь эрсдэл гарахаас сэргийлнэ. Тиймээс ахлах тогоочийн бэлтгэсэн энгийн хэрнээ онцгой дизайнтай, амттай бас чанартай бялуу сонгохыг танд зөвлөж байна. Хуримын бялуу зүсэх ёслолд зориулан 3-5 давхар үзүүлбэрийн амтат бялууг тусгайлан урлаж өгөх болно.

Бюрогийн сонголт: Улаанбаатар хотод мөрөөдлийн хуримaa хаана зохион байгуулах вэ? (фото 5)

Редакторын зүгээс санал болгож байна

Энэ жил хамгийн дурсамжтай үеэ тэмдэглэх гэж буй хосуудад зориулан Шангри-Ла зочид буудлын их танхимыг тусгайлан санал болгож байна

Шангри-Ла Зочид буудал 

Хаяг: СБД, 1-р хороо, Олимпийн гудамж 19

Утас: 77029999

Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу. 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх