Хайх

Эрвээхийнүүд таны гэрт зочилж байна: Lenox брэндийн \"Butterfly Meadow\" аяга тавагны цуглуулга

Эрвээхийнүүд таны гэрт зочилж байна: Lenox брэндийн "Butterfly Meadow" аяга тавагны цуглуулга

Өдөр тутам болон онцгой тохиолдолд ашиглаж болох мөн бэлгэнд өгөхөд тохиромжтой

Text: Г.Тэмүүлэн


Хаврын улирал эхэлсэнтэй холбогдуулж хүмүүс зөвхөн хувцасны шүүгээгээ шинэчлээд зогсохгүй гэрээ тохижуулж, шинэ эд зүйлс худалдан авдаг уламжлалтай. Гэртээ урин дулаан цагийг мэдрүүлэх онцгой уур амьсгал бүрдүүлж, ширээндээ өнгөлөг деталь нэмэхийг хүсвэл Lenox брэндийн Butterfly Meadow нэртэй шаазан эдлэлийн цуглуулгад анхаарлаа хандуулаарай. Энэхүү тансаг шаазан эдлэлийн ачаар таны зоог бүр баярын үдэшлэг болон хувирна.

Lenox брэнд нь үүсгэн байгуулагдсан 129 жилийн түүхэндээ гоёмсог дизайн, чанартай материал, баялаг уламжлалаа хослуулан хамгийн шилдэг шаазан эдлэл, гэр ахуйн цуглуулгуудыг урлаж ирсэн юм. Тийм ч учраас энэхүү баялаг түүхтэй брэндийн цуглуулгууд нь АНУ-ын Цагаан ордонд ажиллаж амьдарч байсан зургаан ерөнхийлөгч ба тэдний гэр бүлийн өдөр тутмын хэрэглээнд болон төрийн тусгай үйлчилгээнд хэрэглэгдэж ирсэн түүхтэй. Гэхдээ Lenox-ийн эдлэлийг зөвхөн Вудро Вильсон, Рональд Рейган, Франклин Рузвельт, Харри Труман, Билл Клинтон, Жорж Буш нар таашаагаад зогсохгүй, энгийн америк гэр бүлүүд ч дурлан хэрэглэдэг нь шаазан эдлэлийн сонгодог брэнд хэмээн алдаршихад хүргэсэн билээ.

"Butterfly Meadow" цуглуулгыг Lenox брэндийн дизайнер Луиза Де Луер уран сэтгэмж ба ур чадвараа ашиглан бүтээжээ. Цасан цагаан шаазан дээр дүрслэгдсэн эрвээхий, тэмээлзгэнэ, зөгий, шинэхэн цэцэгс нь таны ширээнд байгалийн уур амьсгал оруулж, тухтай мэдрэмж өгч, цэвэр цэмцгэр байдлыг илтгэнэ.

Эрвээхийнүүд таны гэрт зочилж байна: Lenox брэндийн "Butterfly Meadow" аяга тавагны цуглуулга (фото 1)

Эрвээхийнүүд таны гэрт зочилж байна: Lenox брэндийн "Butterfly Meadow" аяга тавагны цуглуулга (фото 2)

Сонгодог Прованс стиль нэмнэ

Францын Прованс нутгийн сонгодог стиль нь интерьер дизайны ертөнцөд хэзээ ч эрчээ алдалгүй ноёрхдог маш том чиг хандлагуудын нэг билээ. Маш хөнгөн, тав тухтай, байгалийн элемент агуулсан энгийн байдлаараа алдартай Прованс стилийн интерьерт "Butterfly Meadow" цуглуулга гайхалтай уусан шингэх болно.

Өдөр тутмын хоолны ширээг үлгэрийн мэт болгоно

"Butterfly Meadow" цуглуулгад багтсан эдлэлүүд нь аяга таваг угаадаг машинд, хэт богино долгионы зууханд тэсвэртэй байдлаар зохион бүтээгдсэн байгаа. Тиймээс өдөр тутам зоог барихдаа энэхүү шаазан эдлэлүүдээр ширээгээ засч, цэцэрлэгт хүрээлэнгийн үлгэрийн мэт уур амьсгалыг мэдрэх боломжтой.

Эрвээхийнүүд таны гэрт зочилж байна: Lenox брэндийн "Butterfly Meadow" аяга тавагны цуглуулга (фото 3)

Эрвээхийнүүд таны гэрт зочилж байна: Lenox брэндийн "Butterfly Meadow" аяга тавагны цуглуулга (фото 4)

Онцгой тохиолдолд ч ширээгээ чимэглээрэй

Баяр ёслол, хүлээн авалт, үдэшлэг гээд онцгой тохиолдолд ч энэхүү иж бүрдэл нь тохиромжтой байж зочдыг тань гайхшруулах болно. Сайн чанарын шаазан дээр гар аргаар зурсан зургууд нь урлагийн бүтээлийг санагдуулах бөгөөд энэхүү цуглуулга нь зөвхөн шаазан эдлэлийн үүрэг гүйцэтгээд зогсохгүй таны гэрийн чимэглэлийн нэг хэсэг болох юм.

Эрвээхийнүүд таны гэрт зочилж байна: Lenox брэндийн "Butterfly Meadow" аяга тавагны цуглуулга (фото 5)

Бэлэг болгон өгөхөд тохиромжтой

Lenox брэндийн сонгодог ба контемпорари стилийн загварууд нь ойн баяр, үдэшлэг, хурим, байрны найр гээд бүх төрлийн арга хэмжээ, баяр ёслолын үеэр бэлэглэхэд хамгийн тохиромжтой бэлгэнд тооцогддог. Lenox брэнд нь 1950-аад оноос эхлэн хуримаа хийх гэж байгаа хосуудад зориулж, тусгай бэлэгний сонголтуудыг санал болгож байгаа билээ. Тиймээс хэрэв таны дотны хэн нэгэн амьдралынхаа онцгой мөчийг тэмдэглэхээр шийдсэн бол та тохиромжтой бэлэг хайж цаг алдах шаардлагагүй болж байна.

Lenox Mongolia

Хаяг: Зайсан Скуэр төвийн 3-р давхарт. Утас: 7555-2424

Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх