Хайх

Эрүүл орцтой, анхилуун үнэртэй лааг Монголд хаанаас авах вэ?

Эрүүл орцтой, анхилуун үнэртэй лааг Монголд хаанаас авах вэ?

Candle Boutique

Text: Д.Марал


Тухайн хүний хамгаас дуртай үнэрийг шингээсэн лаа орчин үеийн завгүй амьдралын хэмнэлээс шалтгаалсан ядаргааг тайлж, сөрөг бодлуудаас ангижруулахын зэрэгцээ хүрээлэн буй орчинд ая тухтай, таатай уур амьсгал бүрдүүлдэг шилдэг гэр ахуйн аксесуаруудын нэг билээ. Түүнчлэн үнэртэй лаа нь ямарваа нэгэн таагүй үнэрийг дарж, хүний арьс болон үсэнд анхилуун сайхан үнэр шингээдгээрээ давуу талтай тул бүсгүйчүүд өдөр тутамдаа лаа асаах зуршилтай болсон.

Өнөө үед сарнай цэцэг, мод, дөнгөж өвсийг нь хадсан нуга, төрөл бүрийн цайны навчис, жүрж, шоколад, жигнэмэг, саяхан хэвлэлээс гарсан шинэ ном гээд байж болох бүхий л төрлийн үнэртэй лаа байдаг болсон бөгөөд Монголд ийм төрөлжсөн лаануудыг Candle Boutique брэнд санал болгож байна. Тэд лаануудаа бүтээхдээ зөвхөн ургамлын гаралтай буурцаг болон наргил модны тос ашигладаг ба ямар нэгэн синтетикийн хольцгүй цэвэр хөвөн материалтай лааны гол, мөн байгальд ээлтэй шилэн савлагаа сонгодог нь уг брэндийг зорих том шалтгаан болдог билээ. Үүгээр ч зогсохгүй тус брэнд нь олны сонирхолд нийцэх нийт 12 төрлийн лааны цуглуулгатай ба гурван томоохон лааны брэндийн бүтээгдэхүүнүүдийг албан ёсоор оруулж ирдгээрээ онцлог юм.

Эрүүл орцтой, анхилуун үнэртэй лааг Монголд хаанаас авах вэ? (фото 1)

Үнэртэй лаа худалдан авахдаа юун дээр анхаарах вэ?

Үнэрлэхүйн мэдрэмж нь бидэнд баяр баясал, уйтгар гуниг, тайвшрал гээд бүх л сэтгэл хөдлөлийг мэдрүүлж чаддагаас гадна маш гүн гүнзгий дурсамж бий болгодог. Тиймээс таныг хүрээлэх үнэртнүүдэд онцгой ач холбогдол өгч, сонголтоо зөв хийх нь маш чухал юм. Мөн худалдан авалт хийхээсээ өмнө лаагаа яг хаана байрлуулахаа шийдэх нь зүйтэй билээ. Жишээ нь, унтлагын өрөөнд жимс, цэцэгсийн үнэр бүхий зөөлөн лаанууд илүү тохиромжтой байх болно. Ариун цэврийн өрөөнд арай хурц атлаа сэргээх үйлчилгээтэй цитрус жимс болон гаа үнэртүүлэх лаанууд байрлуулахыг мэргэжилтнүүд зөвлөдөг. Харин зочны өрөөндөө өөрийн сонирхлыг харгалзан дурын үнэртэй лаагаа асааж болох юм. Хамгийн гол нь анхилах үнэр нь танд болон таны гэр бүлийн гишүүдэд таалагдаж, лааны дизайн нь мөн орчны дотоод засалд зохимжтой харагдах тал дээр анхаарлаа хандуулаарай. Мөн үргэлж ажил буцалж байдаг оффисдоо илүү таатай уур амьсгал бүрдүүлэхийг хүсвэл мод, кофе, цитрус жимс, ваниль гээд зөөлөн бөгөөд хийж буй чухал ажлаас тань сатааруулахгүй үнэртнүүд зохимжтой байх болов уу.

Эрүүл орцтой, анхилуун үнэртэй лааг Монголд хаанаас авах вэ? (фото 2)

Тэгвэл сайн чанарын, эрүүл мэндэд хоргүй лааг хэрхэн сонгох вэ?

Хамгийн сайн, чанартай гэсэн бүхэн заавал үнэтэй байх ёстой гэх ташаа ойлголтоосоо ангижрах цаг иржээ. Боломжийн үнээр худалдаалагддаг хэрнээ чанартай орц найрлагатай, мөн хамгийн гайхалтай мэдрэмжийг мэдрүүлж чадах лаанууд олон бий. Харин тэдгээрийг хэрхэн олох тал дээр бэлтгэсэн хялбар зөвлөмжүүдийг тэмдэглээд аваарай.

Чанар муутай лаануудыг ихэвчлэн нефть буюу газрын тосны хаягдлаас гаргаж авсан парафинаар хийдэг. Парафин бүтэцтэй лаа нь асахаараа хортой бодис ялгаруулж, улмаар харшил үүсгэдэг бөгөөд хэдхэн цагийн дотор шатаж дуусдаг билээ. Мөн чанаргүй, хортой орц найрлагаар хийгдсэн лааны дөлийг асаах төдийд л хурц, хэт их химийн бодис агуулсан гэдэг нь мэдэгдэх болно. Тиймээс өөрийн болон хайртай дотны хүмүүсийнхээ эрүүл мэндийг хамгаалах үүднээс цэвэр байгалийн гаралтай, олон тооны туршилт судалгааны ард гарсан үйлдвэрлэгчдээс сонголтоо хийхийг бид уриалж байна. Дэлхийн томоохон брэндүүд лаагаа ихэвчлэн ургамлын гаралтай буюу наргил модны самар, буурцаг болон чангаанзнаас гаргаж авсан тосоор хийдэг. Эдгээр орцуудаар хийгдсэн лаа нь эрүүл мэндэд огтхон ч сөргөөр нөлөөлдөггүй бөгөөд жигд шатаж, унтраасан ч хэдэн цагийн турш анхилуун, тансаг үнэрээ хадгалан үлддэг байна.

Эрүүл орцтой, анхилуун үнэртэй лааг Монголд хаанаас авах вэ? (фото 3)

Candle Boutique лааны брэнд нь хэрэглэгч бүрийн сэтгэлийн чавхдасыг хөндөж, тэдэнд гайхалтай дурсамж үлдээхийн тулд олон төрлийн цуглуулга гаргахыг зорин ажилладаг билээ. Уг брэндийн эрхэм зорилго нь хэн бүхнийг лааны халуун дулаан шаргал туяанд уярааж, тансаг үнэрээр тайвшруулан, ажлын стрэссээс ангижруулж, багахан ч гэсэн цаг мөчийг бясалган өнгөрүүлэх боломжийг олгодогт оршдог. Эдгээр эрхэм зорилгуудыг биелүүлэхийн тулд тэд хамгийн сайн, чанартай бөгөөд эко гэх шалгууруудыг давсан бүтээгдэхүүнүүдээ гар аргаар урлан Монгол хэрэглэгчдэдээ хүргэдэг байна. Түүнчлэн арав гаруй лааны цуглуулга санал болгодог Candle Boutique брэнд албан байгууллагуудын лааны захиалга авдаг тул сонголтоо эндээс хийхийг зөвлөж байна. 


Candle Boutique-ийн онцлох лааны цуглуулгууд

Эрүүл орцтой, анхилуун үнэртэй лааг Монголд хаанаас авах вэ? (фото 4)

White Collection

Сэтгэлийн мэдрэмжийг үнэрээр илэрхийлнэ гэдэг хүндхэн ажил хэдий ч исгэлэн жимс, анхилуун цэцэгс, арааны шүлс асгарам чихэрлэг үнэртэй ваниль гээд сэтгэл татах ноотуудаар бүтсэн White Collection цуглуулгын лаанууд танд бүхий л сэтгэл хөдлөлийг нэг дор мэдрүүлэхээр бүтээгджээ.

French Blackberry

Дээд үнэр: Ханборгоцой, тоор, ойн жимснүүд

Дунд үнэр: Башир цэцэг, синнамон, ваниль

Суурь үнэр: Лаванда, кипарис мод

Dark Rose & Amber

Дээд үнэр: Сарнай, лили, нил ягаан

Дунд үнэр: Чихэрлэг хув

Суурь үнэр: Кипарис, заар

Jasmin Cedarwood

Дээд үнэр: Мэлрэг цэцэг, жүрж жимсний хальс

Дунд үнэр: Хөндийн лили цэцэг, ниллэг цэцэг

Суурь үнэр: Заар, цагаан хуш мод, тонка шош


Эрүүл орцтой, анхилуун үнэртэй лааг Монголд хаанаас авах вэ? (фото 5)

Limited Edition “Green Collection”

Candle Boutique нь үгээр илэрхийлэхийн аргагүй өвөрмөц, бүтээлч үнэртнүүд санал болгодгоороо алдартай билээ. Зөвхөн мандах наран улсад буюу Японд л байдаг юзу жимс, ховор олддог кумарин ашигт бодис гээд дэлхийн өнцөг булан бүрээс өвөрмөц бөгөөд гайхамшигтай үнэртэх орцууд Green Collection хэмээх тусгай лааны цуглуулгад нэгджээ.

Maple Chai Sweet Cream

Дээд үнэр: Цагаан гаа, задь, жүрж жимсний хальс,

Дунд үнэр: Агч модны сироп, синнамон

Суурь үнэр: Ваниль, бор элсэн чихэр, tobacco (тамхи)

Honey+Burbon

Дээд үнэр: Жүрж жимсний резинэн чихэр, Энэтхэг огноо жимс, зөгийн бал

Дунд үнэр: Бурбон, кумарин, башир цэцэг

Суурь үнэр: Бор элсэн чихэр, tobacco (тамхи)

Yuzu Blossom & Hinoki

Дээд үнэр: Японы юзу цитрус жимс, лийр, мандарин

Дунд үнэр: Иланг-иланг мод, чавганы цэцэг

Суурь үнэр: Японы кипарис цэцэг, чангаанзны мод, пачули тос

Cotton Blossom & Tuberose

Дээд үнэр: Тоор, жүрж жимсний хальс

Дунд үнэр: Хибискус, булцуут цэцэг

Суурь үнэр: Sandalwood, хув


Эрүүл орцтой, анхилуун үнэртэй лааг Монголд хаанаас авах вэ? (фото 6)

Cleopatra Collection

Төрөл төрлийн анхилуун цэцэгс болон ургамлуудаар баялаг цуглуулга. "Magnolia Blossom & Wood" гэх "маягтай" нэртэй лаа нь бага зэрэг бергамот, алимны үнэртэй атлаа чихэрлэг биш, хэт хурц ч бас биш, мод болон цэцэгсийн байгалийн дулаан мэдрэмж төрүүлнэ. Харин "Wood Bell" лаа нь ойн модон дунд аялал хийж буй мэт сэрүүн мэдрэмж төрүүлэх бөгөөд яг л цэвэр агаар шиг сэтгэл сэргээх болно.

Magnolia Blossom & Wood

Дээд үнэр: Бергамот, алим

Дунд үнэр: Замбага цэцэг, сарнай, нил ягаан цэцгийн навчис

Суурь үнэр: Пачули тос, хув, зандан мод

Wood Bell

Дээд үнэр: Кипарис

Дунд үнэр: Ветивер ургамал

Суурь үнэр: Сashmere wood, заар


Candle Boutique-ийн онцолж буй Шведийн Amoln брэнд

Шведийн Малмоу хотоос үүсэлтэй Amoln лааны брэнд нь бүтээгдэхүүнийхээ чанарыг эрхэмлэн үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд Candle Boutique брэндийн адил хэрэглэгч бүхэнд мартагдашгүй гайхалтай дурсамж бий болгох үнэртнүүд бүтээдэг. "Moln" гэдэг үг нь Шведээр үүл гэсэн утгатай бөгөөд уг брэндийн үүсгэн байгуулагчид нь ер бусын гэмээр байгалийн үзэгдэл болох үүлнээс урам зориг аван, лаанууддаа саармаг цэнхэр өнгө оруулж, ижил өнгийн матт гадаргуутай савалгаа ашигладаг билээ. Тиймдээ ч Amoln-ы лаануудыг асаах тэр мөчид диваажингийн мэт хэлбэр дүрс болон сүүдэр ажиглагддаг гэнэ. Amoln брэнд "1945", "Barr", "Berrybomb", "Chado", "Kassett", "Sisu Bouquet" гээд нийт зургаан төрлийн лааны сонголттой бөгөөд эдгээрийг асааснаар хэн бүхэн хүүхэд нас, Японы цайны ёслол, налгар зуны сэвэлзүүр салхитай үдэш, ид шидийн үлгэрийн ой зэрэг төсөөлшгүй гайхамшигтай аяллууд руу хөтлөгдөх болно. Тус брэндийн лаануудын онцлогийг өөрийн биеэр мэдэрч, мөн өөр олон төрлийн тансаг үнэртэй лаануудтай танилцахыг хүсвэл Candle Boutique брэндийг сонгохыг зөвлөж байна.

Эрүүл орцтой, анхилуун үнэртэй лааг Монголд хаанаас авах вэ? (фото 7)

Эрүүл орцтой, анхилуун үнэртэй лааг Монголд хаанаас авах вэ? (фото 8)
Эрүүл орцтой, анхилуун үнэртэй лааг Монголд хаанаас авах вэ? (фото 9)
Эрүүл орцтой, анхилуун үнэртэй лааг Монголд хаанаас авах вэ? (фото 10)
Эрүүл орцтой, анхилуун үнэртэй лааг Монголд хаанаас авах вэ? (фото 11)
Эрүүл орцтой, анхилуун үнэртэй лааг Монголд хаанаас авах вэ? (фото 12)
Эрүүл орцтой, анхилуун үнэртэй лааг Монголд хаанаас авах вэ? (фото 13)

Candle Boutique

Утас: 91091091

Facebook: Candle_Boutique.mn

Instagram: @candle_boutique.mn

Захиалга өгөхийн тулд энд дарна уу. 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх