#BuroFriends: О.Төмөрбаатарын тухай хөргийг гэрэл зургаар уншвал
Мэдрэмж ба үр дүн
О.Төмөрбаатарын дуранд монголын залуу үеийн энгийн мөртлөө загварлаг төрх бууж үлдсэн байдаг. Орчин үед бид юунд тэмүүлж, ямар соёл бүтээж байгааг та түүний гэрэл зургуудаас харж болно. Түүний зорилго ч цаашдаа зөвхөн гэрэл зургаараа дагнаж ажиллах гэсэн. Тэгэхээр 2020-иод оны бидний амьдралын хэв маяг, гудамжинд алхаж яваа загварлаг төрх түүний авсан гэрэл зурагт буулгасан хувилбараар түүх болон үлдэж, хэдэн арван жилийн дараа хүмүүсийн залуу насны "носталги"-г сэдрээгч болж мэдэх юм.
Өнөөдөр тэрээр гар нийлсэн хамтрагчдынхаа хамтаар "93//KiDULT" нэртэй, залуучуудад зориулсан марк бий болгохыг зорин ажилладаг. Тэдний анхны цуглуулгууд шинэлэг байж, хүмүүсийн талархлыг хүлээж чадсан. Цаашдаа ч тэд чанартай уран бүтээлээ тасралтгүй гаргаж, жинхэнэ брэнд болж хөгжинө байх гэж бид таамаглаж байна. Учир нь тэдэнд мэдрэмж, үр дүнд тэмүүлэх хүсэл дундрашгүй байгаа харагдана.
Миний чадварыг илтгэх таван зураг