Хайх

Адриана Лима зөвлөж байна: Гэртээ хийхэд тохиромжтой дасгалууд

Адриана Лима зөвлөж байна: Гэртээ хийхэд тохиромжтой дасгалууд

Гэрийн нөхцөлд хийх шилдэг гурван дасгал

Text: Buro.Mongolia


Гурван жилийн өмнө Victorias’s Secret-ийн “сахиусан тэнгэрүүдийг” орхисон Бразилын загвар өмсөгч Адриана Лима амьдралын хэв маягаараа олон мянган хүмүүст зөв үлгэр дуурайлал үзүүлдэг нэгэн билээ. Тэрээр загварын тайзаа орхиж, өөрийгөө гэр бүлийн амьдралдаа зориулахаар шийдсэн хэдий ч тогтмол дасгал хөдөлгөөн хийж, бие бялдраа хөгжүүлдэг байна.

Өдгөө 40 настай загвар өмсөгч хоёр хүүхдээ асран хүмүүжүүлэхээс гадна бэлтгэл сургуулилтдаа заавал цаг гаргаж, өөрийн цахим хуудсандаа дагагч нарыгаа мөн спортоор хичээллэхийг уриалан, дуртай дасгал хөдөлгөөнүүдээсээ хуваалцдаг билээ.


“Би боксоор хичээллэх үнэхээр дуртай гэхдээ сүүлийн үед цогц болон кардио дасгалуудад илүү их анхаарал хандуулах болсон. Би биеийн маань эрч хүчтэй байдлыг дэмжиж чадах шинэ төрлийн дасгалуудыг туршиж үзэх дуртай. Өглөөгүүр би биеийн тамирын заал руу эсвэл гүйхээр явдаг. Миний бас нэгэн арга бол би дээсээ үргэлж өөрт ойр байлгадаг. Дасгалын өмнө дээсээр үсрэх нь биеийг маш сайн халааж өгдөг юм л даа. Дээсээр үсрэх хэцүү тул би зөв техникийг нь сурахын тулд багагүй хугацаа зарцуулсан” хэмээн загвар өмсөгч дурдаж байсан билээ.

Түүнчлэн Адриана Лимагийн өөр нэгэн хийх дуртай бөгөөд үр дүнгээ сайн өгдөг дасгал бол планк юм. Энэхүү дасгалыг хаана ч хамаагүй хийж болохоос гадна ямар ч нэмэлт тоног төхөөрөмж шаардагддаггүй. Планк хийснээр та биеийнхээ бүх булчинг, тэр тусмаа өөр дасгалууд хийхэд оролцдоггүй булчингуудаа чангалж өгөх болно. Загвар өмсөгч илүү үр дүнтэй байхын тулд планк барих явцад нэг хөлөө шалан дээрээс өргөж хийхийг зөвлөж байна.

Боксын гол шүтэн бишрэгчийн хувьд Адриана уг спортоор 10 гаруй жил хичээллэсэн билээ. Түүний бэлтгэлийн 80%-ийг бокс эзэлдэг байна. Тус спортын төрлөөр хичээллэснээр та нэг удаагийн бэлтгэлээр өөрийн бүх булчингуудыг ажиллуулж, чангалах боломжтой юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх