3D принтерээр хэвлэсэн байр
Мөн машин
3D принтерээр зайлшгүй хэрэгцээт зүйлс, түүний дотор байшин, машин зэргийг хэвлэж байгаа нь одоо тийм ч сонин мэдээ биш болжээ. Харин эдгээр зүйлсийн юу нь шинэлэг вэ гэвэл тэд харилцан үйлчлэлийн аргаар бие биедээ эрчим хүч дамжуулж, солилцох чадвартай болсон байна. Шаардлагатай тохиолдолд байшин машиныг нэмэлт эрчим хүчээр хангаж мөн эсрэгээрээ машин байшинд ч эрчим хүчний солилцоог хийж болно. Гэхдээ энэ бол төслийн цорын ганц эко онцлог нь биш юм. Амьдрах сууц болон тээврийн хэрэгслийг бүтээхдээ АBS хуванцар (дулааны хуванцар) ашигласан нь маш бага хаягдалтай бөгөөд шаардлагатай үед материалыг хайлуулан, дахин шинэ хэлбэрт оруулж болно. Үүнээс гадна машин болон байрны гадна үзэмж тун сайн болсныг дурдахгүй өнгөрч болохгүй биз ээ.