
Apple компани шинэ iPod гаргана
Жилийн шинэчлэл
Apple компани 2012 оноос хойш томоохон шинэчлэл хийн iPod бүтээгдэхүүнээ шинэчлэн гаргахаар болжээ. Маш олон шинэчлэл, өөрчлөлт iPod Touch-д орох нь: 8 мегапиксэл бүхий iSight зургийн аппарат, хүчтэй, хурдтай А8 chip багтсан ба ягаан, цэнхэр, хар саарал, мөнгөлөг болон алтлаг гэсэн 5 өнгөний сонголттой байна. 64 GB багтаамжтай төхөөрөмжийг 299 ам.доллараар худалдах ба 128 GB нь 399 ам.доллар гэнэ. Nano болон Shuffle iPod - ууд мөн өнгөө хувиргасан ба хөх, ягаан болон алтан өнгөнүүдийн сонголтоос худалдан авах боломжтой.
Энэхүү шинэчлэлийн тухай хэрэглэгчид iTunes-ийн хамгийн сүүлийнх болох 12.2 хувилбар гарахад ойлгосон. Төхөөрөмжийг компьютертээ залгасан азтангууд iPod-ын олон өнгийн хувилбар бүхийн зургуудыг анх олж харсан байна.