Burberry болон Bowers & Wilkins-ийн дуу өсгөгч
T7 Gold Edition
Аудио төхөөрөмж үйлдвэрлэдэг Bowers & Wilkins компани болон Burberry брэндийн хамтран бүтээсэн энэхүү дуу өсгөгч нь жинхэнэ эрчүүдэд зориулсан бүтээл болжээ. Мөн энэхүү дуу өсгөгч нь тантай өнө удаан хамт байж, цаг хугацааг цуг элээсэн мэт харагдана. T7 Gold Edition дуу өсгөгчийн гаднах загвар дээр Burberry ажилласан ба гаднах гэрийг нь гар аргаар хар болон элгэн арьс зүүж оёжээ. Үүнээс гадна, тус төхөөрөмжийн эх биеийг алтаар бүрж өгсөн нь үнэхээр тансаг харагдуулна.
Дуу өсгөгчийн гаднах байдал нь хуучинсаг харагдах боловч хамгийн орчин үеийн техникийн үзүүлэлттэй. Тухайлбал, 18 цаг тасралтгүй дуугарах чадвартай ба Bluetooth aptX ашигладаг тул маш өндөр чанарын дуугаралт гаргах юм. Мөн үйлдвэрлэгчдийн хэлж буйгаар бол энэхүү жижиг төхөөрөмж нь ямар нэгэн дууны чичиргээ үүсгэдэггүй гэнэ.
Энэхүү дуу өсгөгч нь 995 $-ын үнэтэй ба Bowers & Wilkins-ийн албан ёсны сайтаас худалдан авч болно