Хайх

iOS 10 үйлдлийн систем рүү шилжихэд анхаарах зүйлс

iOS 10 үйлдлийн систем рүү шилжихэд анхаарах зүйлс

Өнөөдөр

Text: Г.Тэмүүлэн


Таны iPhone өнөөдөр цоо шинэ үйлдлийн системтэй болж байна. Та ухаалаг утсаа эрс шинэчлэхэд бэлэн үү?

Та iOS 10 үйлдлийн системийг гар утсандаа суулгаснаар хэд, хэдэн том шинэчлэлтийг хүртэнэ. Илүү сайжруулсан Siri одоо App Store-ын аппуудтай харилцан ажиллаж, зурвас илгээж, дуудлага хийж чаддаг болжээ. Хамгийн том шинэчлэлт бол мэдээж iMessage юм. Цоо шинээр нэмэгдсэн үйлдлүүд дотор "Invisible Ink", анимэйшн, гараар зурвас бичих, үг болон өгүүлбэрийг эможигоор солих зэрэг зүйлс багтсан гэдгийг бид өмнө нь мэдээллэж байсан. Мөн та iMessage ашиглаж байхдаа Youtube-ээр видео үзэж, эсвэл дуу сонсох боломжтой.

Apple Music ба Map аппууд шинэ дизайнтай болсноор ашиглахад илүү энгийн болжээ. Бас Photos апп илүү ухаалаг болж нүүр царай ба эд зүйлсийг таних үйлдэлтэй болсон бөгөөд зургуудыг цаг хугацаа, байршил, хүмүүсээр нь ангилах чадвартай. Гайхалтай биш гэж үү? Хэрэв та хүсвэл утсан дээр тань автоматаар суулгагдсан байсан Stocks, Find Friends, Tips зэрэг өөрийн ашигладаггүй аппуудыг устгах боломжтой боллоо. Эцэст нь хэлэхэд та iPhone дээрээ шинэ iOS 10 үйлдлийн системийг суулгаж бусад олон сонирхолтой шинэчлэлтүүдийг өөрөө туршаад үзээрэй. Ингээд шинэ үйлдлийн системд шилжихэд хэрэгтэй хэдэн зүйлсийг танд хүргэе.

iOS 10 үйлдлийн систем рүү шилжихэд анхаарах зүйлс (фото 1)

Утсан дээрх бүх мэдээллээ хадгалж аваарай (Backup)

Хамгийн чухал дүрэм бол мэдээж эхлээд iPhone-оо "backup" хийх. Яагаад гэвэл үйлдлийн системийн шинэ хувилбарт шилжих үед гацах тохиолдол гарч болзошгүй. Тиймээс том өөрчлөлт хийхээсээ өмнө дараа нь бүх мэдээллээ сэргээж авахын тулд "backup" хийсэн байхад илүүдэхгүй.

Утсаа цэнэглэ!

iOS 10 үйлдлийн системийг суулгах гэж байгаа бол эхлээд утасны тань цэнэг хангалттай эсэхийг шалгаарай. Шинэ үйлдлийн систем руу шилжихэд таны утас 60%-аас багагүй цэнэгтэй байх хэрэгтэй. Мөн мэдээж Wi-Fi сүлжээтэй байх хэрэгтэй гэдгийг сануулах хэрэггүй болов уу.

iOS 10 үйлдлийн систем рүү шилжихэд анхаарах зүйлс (фото 2)

Хангалттай багтаамжтай байх

Шинэ iOS 10 үйлдлийн систем таны утсанд маш их зай эзэлнэ гэдгийг анхаараарай. Бүр тодруулбал, 1GB-2GB мэдээлэл хадгалах багтаамж хэрэг болно. Энэ нь ялангуяа 16 GB багтаамжтай утсанд асуудал болж магадгүй юм.

Хугацаа шаардагдана

Шинэ үйлдлийн системийг татаж авахад нэлээдгүй хугацаа шаардагдана. Тухайлбал, Apple компаний серверийн ачаалал ба таны ашиглаж буй интернетийн хурдаас шалтгаалж үйлдлийн системийг татаж авахад 30 минутаас хоёр цаг болно.

цааш үзэх