Монгол улс дронуудыг бүртгэлжүүлж эхэллээ
Дронтой хүмүүсийн анхааралд
Дэлхийн даяар дрон буюу "зайнаас удирддаг агаарын хөлгийн систем"-ийг маш ихээр хэрэглэх болсон. Мэдээж дрон нь агаараас гэрэл зураг авах, хүний хөл хүрэхэд бэрхшээлтэй газар орны дүрсийг буулгах, жижиг оврын зүйл тээвэрлэх /Африкт эм тариа зэргийг зөөдөг/ зэрэг олон талын ач холбогдолтой. Тэгэхдээ хүнгүй нисдэг төхөөрөмж буюу дроныг хэрэглэхэд улс орон бүр өөрсдийн онцлогт тохирсон шаардлага тавьж, тодорхой дүрэм журмуудыг боловсруулсан байдаг. Монгол улсад ч мөн иргэний нисэхийн бүх төрлийн үйлчилгээ эрхэлж буй хувь хүн, албан байгууллагууд "Иргэний нисэхийн дүрэм"-ийг баримтлан ажиллах ёстой аж. Тиймээс "Дрон" буюу зайнаас удирддаг агаарын хөлгийг нисгэх үйл ажиллагааг зохицуулах үүднээс Иргэнийн нисэхийн 101 болон 102 дугаар дүрмийг /ИНД-101, ИНД-102/-боловсруулж гаргажээ.
Энэхүү дүрмийг нийтээр мөрдүүлэх, хувь хүний нууцыг хамгаалах үүднээс Иргэний нисэхийн ерөнхий газар "Дрон"-ы албан бүртгэлийг эхлүүлсэн байна. Бүртгэлийг хоёр үе шаттай зохион байгуулах бөгөөд эхний үе буюу 2016 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийг дуустал сайн дурын бүртгэл хийгдэх ба 2017 оноос эхлэн дрон бүртгэх ажиллагааг албажуулах юм байна.
Та тус бүртгэлийн талаарх болон ИНД-101, ИНД-102 дүрмийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж аваарай.