Хайх

Шинэчлэгдсэн Apple Watch Series 2 ямар болсныг харцгаая

Шинэчлэгдсэн Apple Watch Series 2 ямар болсныг харцгаая

Pokemon Go тоглож болно

Text: Г.Тэмүүлэн


Хэдхэн цагийн өмнө Сан-Франциско хотод болсон Apple компаний танилцуулга дээр Apple Watch ухаалаг цагны шинэчлэгдсэн хувилбарыг танилцууллаа. Ингээд ямар, ямар шинэчлэлт хийснийг харцгаая

Усны хамгаалалттай

Apple Watch Series 2 цаг 50 метр хүртэлх гүнд усны даралт тэсвэрлэх хамгаалалттай болсон байна. Ингэснээр ухаалаг цагаа зүүгээд усанд чөлөөтэй сэлэх боломжтой боллоо.

Шинэчлэгдсэн Apple Watch Series 2 ямар болсныг харцгаая (фото 1)

Шинэчилсэн дэлгэц

Apple Watch Series 2 нь өмнөх загвараасаа хоёр дахин тод дэлгэцтэй болжээ. Тиймээс наранд болон байгалийн гэрэлд илүү сайн харагдана.

Илүү хурдан процессор ба сайжруулсан график

Одоо Apple Watch Series 2 нь S2 гэх шинэ процессортой болсноор энгийн Apple Watch цагнаас хоёр дахин хурдан ажиллах бөгөөд дүрсний өндөр чанартай болсон байна.

Шинэчлэгдсэн Apple Watch Series 2 ямар болсныг харцгаая (фото 2)

GPS систем

Apple Watch-ийн талаар яригдаж байсан нэгэн цуурхал болох GPS системтэй болно гэсэн таамаг батлагдлаа. Одоо тэгэхээр Apple Watch хүний алхаа, хурд ба туулсан зайг маш нарийн, зөв тооцоолж гаргах боломжтой болсон. Тиймээс хүмүүс дасгал хийх бүртээ iPhone-оо давхар авч гарах шаардлагагүй болж байгаа юм. Мөн Pokemon Go тоглоомны хорхойтнуудад баяртай мэдээ дуулгахад, одоо GPS системтэй болсон тул шинэ Apple Watch дээр энэхүү тоглоомыг суулгах боломжтой.

Apple watch цаг гаднах загварын хувьд хөнгөн цагаан, зэвэрдэггүй ган гэх хоёр сонголт дээр нэмэгдэж шинэ цагаан керамик эх биетэй загвар гарчээ. Apple Watch Series 2 ухаалаг цаг нь 369 долларын үнэтэйгээр аравдугаар сарын сүүлээр худалдаанд гарна.

Шинэчлэгдсэн Apple Watch Series 2 ямар болсныг харцгаая (фото 3)

Шинэчлэгдсэн Apple Watch Series 2 ямар болсныг харцгаая (фото 4)

цааш үзэх