Хайх

Та байршил тогтоогчоо унтраасан ч Google таны хаана байгааг мэдэх болно

Та байршил тогтоогчоо унтраасан ч Google таны хаана байгааг мэдэх болно

Сим картаа салгаж, байршил заах үйлдлийг унтраасан ч туслахгүй

Text: Buro.Mongolia


Зураг:

Google компани, Android үйлдлийн системээр ажилладаг ухаалаг утас бүрийн байршлын талаар мэдээлэл цуглуулдаг гэдгийг Quartz вебсайт мэдэгдэж байна.

Эх сурвалжийн мэдээллэснээр хэрэглэгч утаснаасаа сим картаа салгаж, байршил тогтоодог үйлдлийг унтраасан ч гэсэн ухаалаг утас таны үйл хөдөлгөөний талаар мэдээлэл цуглуулсаар байдаг гэнэ. Мөн тухайн хэрэглэгч интернетэд холбогдсон даруйд л Android үйлдлийн систем цуглуулсан мэдээллийг Google компанид дамжуулдаг байна.

Google компанийн төлөөлөгчид ч энэхүү мэдээллийг үнэн болохыг баталжээ. Тэдний мэдэгдсэнээр 2017 оноос эхлэн Android үйлдлийн системтэй гар утас бүр ойролцоох үүрэн телефоны цамхагтай холбогдож, хэрэглэгчийн мэдээллийг өөрийн системдээ хадгалж авдаг болсон байна. Android системийн хөгжүүлэгчид мессенжерээр зурвасыг илүү хурдан илгээх зорилгоор энэхүү технологийг анх туршиж байжээ.

Google хайлтын систем нь таны байршлаас хамаарч сурталчилгааг цацдаг гэдгийг мөн Quartz вебсайт онцолсон байна. Тэгвэл Google компанийн төлөөлөгчид 2017 оны арваннэгдүгээр сарын сүүлээр хэрэглэгчдийн байршлын тухай мэдээллийг цуглуулахаа болино гэдгээ мэдэгсэн байна.

цааш үзэх