Uber нисдэг автомашины төсөл дээр NASA-гийн инженертэй хамтарч байна
Uber Elevate
Өнгөрсөн намар Uber компани Uber Elevate нэртэй нисдэг автомашины төслийг танилцуулж байсан. Тэгвэл одоо тус компани NASA-гийн нисэх онгоцны инженерээр ажиллаж байсан Майкл Мурыг Uber Elevate төслийн удирдагчаар томилжээ. Тэрбээр өмнө нь 2010 онд хотын нөхцөлд тохиромжтой жижиг хэмжээний нисдэг төхөөрөмжийн концепцийг бүтээж байсан туршлагатай юм.
Мэдээж тэд шууд л нисдэг автомашин үйлдвэрлээд эхлэхгүй нь ойлгомжтой юм. CNET вебсайтын мэдээллэж буйгаар Uber компани ирээдүйд нисдэг автомашиныг өдөр тутмын тээврийн хэрэгсэл болох боломжтой гэж үзэж байгаа. Тэгэхдээ хөрөнгө оруулалт, хууль дүрэм болон бусад хүчин зүйлсээс шалтгаалж энэхүү төсөл хэрэгжихэд хэр хэмжээний хугацаа шаардагдах нь одоогоор тодорхойгүй байна.