Хайх

Үзэгчээ бүрэн ховсдох Philips Ambilux 4K Razor Slim телевиз

Үзэгчээ бүрэн ховсдох Philips Ambilux 4K Razor Slim телевиз

Орчноо гэрэлтүүлэх проектортой

Text: Ж.Чинбат


Орчин үед хэт ултра HD чанартай зурагт тийм ч гайхахаар зүйл биш болсон. Сансарт, эсвэл яг л байгальд байгаа мэтээр үзүүлж чадах зурагт хаа сайгүй л бий. Тэгвэл тэдэн дотроос дэлгэцэн дээр гарч буй дүрсийг проектороор эргэн тойронд цацдаг Philips-ын Аmbilux 4K Razor slim TV эрс ялгарч байна

Хэрэв та Сафари ч юм уу, эсвэл Хөвсгөлийн тухай гайхамшигт дүрслэлтэй кино үзэж байна гэж бодъё. Эсвэл MTV Video Music Awards-ын сэтгэл догдлуулсан тоглолтуудыг ч юм уу. Тэгвэл тэд зөвхөн зурагтан дотор гараад зогсохгүй, өрөө дүүрэн гэрэлтэж байвал ямар вэ? Тэр тусмаа 65 инчийн 4К чанартай зурагтнаас энэ зүйл цацарч байвал та үйл явдлыг илүү бүрэн дүүрэн мэдрэх болно шүү дээ. Үүнийг олон арван жил зурагт үйлдвэрлэсэн туршлагатай Philips компани бодит амьдрал дээр авчирч, телевизийн эринийг шинэ түвшинд аваачлаа. Тэд ambilight гэх шинэ технологи дээр суурилж хөгжүүлсэн, зурагтны ард тусгай проектор суурилуулсан Ambilux гэх загвар гаргаад байна.

Үзэгчээ бүрэн ховсдох Philips Ambilux 4K Razor Slim телевиз (фото 1)

Энэхүү технологи нь таны үзэж буй дүрсийг зургаан төрлийн тохиргоогоор зурагтны эргэн тойронд гэрэлтүүлэх болно. Хэрэв үзэгч "амрах" горимыг сонговол илүү уусгалттай, зөөлөн гэрэл гарах бол экстрим тохиргоо дүрсийг илүү тод, хүчтэй үзүүлэх болно. 

Дээр нь нэмж хэлэхэд та зурагтаараа хөгжим сонсож байгаа бол Ambilux өөрөө хөгжмийн хэмнэлд тохируулан орчинд гэрэл түгээх болно. Тэгэхээр хүссэн үедээ далаад оных шиг диско гэртээ зохих боломжтой гэсэн үг. Харин сануулж хэлэхэд Ambilux-ын проектор нь энгийн дүрс цацагчаас ес дахин тод гэрэлтүүлэг цацах чадвартай. Тиймээс та энэ зурагтыг анх 5260 доллараар худалдан авсныхаа дараа мөн сар бүр нэлээд хэмжээний цахилгааны төлбөр төлөх магадлалтай шүү. 

Үзэгчээ бүрэн ховсдох Philips Ambilux 4K Razor Slim телевиз (фото 2)

цааш үзэх