Хайх

Airbnb компани Хөвсгөлийн Цаатан омгийнхонтой танилцах аялал санал болгож байна

Airbnb компани Хөвсгөлийн Цаатан омгийнхонтой танилцах аялал санал болгож байна

#AirbnbAdventures

Text: Buro.Mongolia


Байр түрээсийн үйлчилгээ үзүүлдэг Airbnb компани үйл ажиллагаагаа өргөжүүлэн аялал, адал явдлыг санал болгодог Airbnb Adventures хэмээх үйлчилгээгээ танилцууллаа. Airbnb Adventures үйлчилгээнд аяллын хөтөлбөр, байрлах байр, хөтөч, хоол гээд аяллын бүх зүйлс багтсан байна.

Уг үйлчилгээнд Сахарын цөлд глэмпинг хийхээс эхлээд Шведийн ой модонд туйлын туяан доор хонох, Малайзын хөдөө тосгоны амьдралтай танилцах, Монголын говь цөлөөр тэмээн аялал хийх, Хөвсгөлийн Цаатан омгийнхонтой танилцах зэрэг 200 гаруй төрлийн аяллууд багтсан байна. Аяллын хугацааны хувьд 2-10 хүртэлх хоног үргэлжлэх бол үнийн хувьд маршрут, байрлах байр зэргээс шалтгаалан 79-5000 ам.долларын хооронд хэлбэлзэх ажээ.

Airbnb Adventures-д Монгол орны үзэсгэлэнт байгаль, өв соёлтой танилцах 10 орчим аялал багтсан ба Хөвсгөлийн Цаатан омгийнхонтой танилцах аялал хамгийн үнэтэйд тооцогдож байгаа юм. 10 хоногийн турш үргэлжлэх уг аялал нэг хүний 3100 ам.доллараар үнэлэгджээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх