Монголын тухай National Geographic-ийн шинэ cурвалжлага
Best job ever цувралаар
Энэ асуултын хариуг олохоор National Geographic сувгийн Крис Башинелли Монголыг зорьжээ. Тэр жирийн нэг асуултын хойноос биш харин улам бүр даяарчлагдан, нэгдэж буй дэлхий ертөнцөд Монголын нүүдэлчин иргэншил хэрхэн дасан зохициж байгааг мэдэхийг хүсчээ.
Крисийн аялал нэг сарын хугацаанд үргэлжилсэн байна. Түүний бодлоор барууны ертөнцөд технологи хүмүүсийг маш ихээр тусгаарлан, ганцаардмал байдалд түгждэг. Жишээ нь жирийн нэг хүн өдөрт дунджаар 150 удаа утсаа оролддог. Энэ нь эргээгээд хүмүүсийн амьд харилцааг тусгаарладаг байна. Харин тэр Монголд ирээд олсон хамгийн сайхан зүйл нь хүмүүс айл саахалтаараа нийлж дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэж амьдарч байгаа хэлбэр байжээ. Крис мөн бөх барилдаж, малчин айлд амьдарч, саальчин бүсгүй аргалаа түүхийг харангаа мал маллах, компьютер дээр өдөржин ажиллахын аль нь хүнд хэцүү ажил болох тухай эргэцүүлэн боджээ. Та Крисийн аяллын дэлгэрэнгүйг эндээс үзээрэй.