Хайх

Porsche Улаанбаатар төвийн шинэ үзэсгэлэнгийн танхим нээгдлээ

Porsche Улаанбаатар төвийн шинэ үзэсгэлэнгийн танхим нээгдлээ

Porsche Centre Ulaanbaatar

Text: Buro.Mongolia


Германы автомашин үйлдвэрлэгч Porsche брэнд нь тансаг зэрэглэлийн автомашин бүтээгээд зогсохгүй үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн бүхэл бүтэн амьдралын хэв маягийг сурталчилж ирсэн. Анх хоёр жилийн өмнө Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш тэд мөн л энэхүү зарчмаа уламжилж, Монгол улсын хэрэглэгчдэд дэлхийн стандартын дагуу үйлчилгээ үзүүлж байгаа билээ. Өнөөдөр Porsche Улаанбаатар төвийн гүйцэтгэх захирал Жейсон Брүүм Монгол улсад байгаа дэлхийн стандартад нийцсэн цорын ганц үзэсгэлэнгийн танхимаа өөрийн биеэр хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд танилцуулсан байгаа.

Porsche Улаанбаатар төвийн шинэ үзэсгэлэнгийн танхим нээгдлээ (фото 1)

Яармагийн замд байрлах нийт 3,813 м2 талбайтай шинэ төв нь автомашины үзүүлэнгийн танхим ба засвар үйлчилгээний хэсгээс бүрдэж байгаа бөгөөд нэг дор 6-8 автомашин хүлээн авах чадвартай. Энэхүү үзэсгэлэнгийн танхимын гол давуу тал нь олон улсын жишгийн дагуу дэвшилтэт технологиор автомашины компьютер оношилгоо, тэнхлэг тохиргоо болон бусад засвар үйлчилгээ хийхээс гадна, Porsche брэндийн автомашиныг засахад бэлтгэгдсэн тусгай мэргэжилтнүүд үйлчилгээ үзүүлдгээрээ онцлогтой байх юм.

Porsche Улаанбаатар төвийн шинэ үзэсгэлэнгийн танхим нээгдлээ (фото 2)

Porsche Улаанбаатар төвийн шинэ үзэсгэлэнгийн танхим нээгдлээ (фото 3)

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх