Хайх

Pokemon Go тоглоомыг тоглох таван шалтгаан

Санаа зовох хэрэггүй

Text: Buro.Mongolia


Зураг:

Pokemon Go тоглоом гарснаас хойш хэдхэн хоногийн дотор Nintendo компаний хувьцаа 70% өсч, тус компаний зах зээлийн үнэлгээ 7,5 тэрбум доллараар нэмэгджээ. Хүмүүс Instagram, Twitter-ээс илүү Pokemon Go тоглож цагийг өнгөрөөж байгаа. Тиймээс энэхүү покемоны “солиорол”  ямар үндэслэлтэй болох талаар дэлгэж байна

Анх 1990-ээд онд хит болж байсан хүүхэлдэйн киноноос сэдэвлэсэн энэхүү тоглоом гурав дах удаагаа "дахин төрөл"-ийг оллоо. Эхний хоёр удаагийнх нь 1996 онд тохиосон бөгөөд тухайн үед Game Boy халаасны видео тоглоомын төхөөрөмжинд зориулсан "Pokemon Red", "Pokemon Blue" нэртэй хоёр тоглоом гарч байсан. Зарим нэг хүмүүс одоо хүртэл тэдгээр тоглоомыг тоглодог. Түүгээр ч зогсохгүй тоглоомонд зориулж дуу бичдэг хэсэг бүлэг шүтэн бишрэгчид ч бий. Тэгвэл саяхан шинээр гарсан Pokemon Go тоглоом нь iPhone ба Android утаснууд дээр тавигдсанаар тоглогчдын цар хүрээг огцом тэлж, оффисын ажилтнуудаас загварын сэтгүүлийн редакторууд хүртэл тоглодог болжээ.

Уг Pokemon Go тоглоом хүмүүсийн анхаарлыг татаж байгаа гол шалтгаан нь AR (Augmented Reality) буюу хагас бодит орчин дээр суурилан бүтээгдсэнд байгаа юм. Тэгэхээр бид шууд утгаараа хаа сайгүй покемонуудыг хайж, ухаалаг утасны дэлгэцэн дээр гарч ирэх мангасуудыг сургах болно. Өөрөөр хэлбэл, тэр тоглоомын баатар биш та өөрөө энэ бүгдийг биечлэн хийж байна гэсэн үг.

Уг нь өнөөдөр ямар нэг граффикийг бодит байдалтай хослуулсан хагас бодит орчны концепц хаа сайгүй харагдах болсон тул хүмүүсийг тэр бүр гайхшруулж чадахгүй. Гэхдээ Pokemon Go дээр асуудал огт өөрөөр эргэнэ. Анх "тамагочи" гарч ирэхэд бүгд хэрхэн солиорч байсныг санаж байна уу? Дээр нь бас Японы зурагтаар покемон олон цагаар гарч, үүнээс болж хүүхдүүд хохирч бөөн шуугиан дэгдэж байсныг ч дурдахад илүүдэхгүй. Мөн шинэ гарсан зүйл бүр ихэвчлэн "аймшигтай" санагддагийг мартаж болохгүй. Ерөнхийдөө энэхүү шинэ тоглоом одоогоор янз бүрийн нийгмийн давхаргуудад л асар хурдтай тархаж байгааг л хамгийн түрүүнд онцолмоор байна. 

Эхний ээлжинд Pokemon Go тоглоом Америк, Австрали, Шинэ Зеланд зэрэг улсуудад татаж авах боломжтой байгаа. Тэгэхдээ Монголд, Улаанбаатарт ч үүнийг тоглож байгаа хүн хэдийнэ олширчээ. Тэд Төв номын сангийн урдах Б.Ренчингийн хөшөө, Драмын театрынх урд талбай дахь Ю.Цэдэнбалын хөшөөний дэргэдээс анхны покемоноо олсон байна. Ер нь ажиглаад байхад мангасууд ихэвчлэн ямар нэгэн урлагийн бүтээл, эсвэл түүхэн дурсгалт байрны ойролцоогоос их олдсон харагдана. За тэгэхээр бид танд дэлхий нийтээрээ шуугиад байгаа Pokemon Go тоглоомны юу нь тийм онцлой болохыг, мөн яагаад тоглох хэрэгтэй талаар хүргэж байна.

Pokemon Go тоглоомыг тоглох таван шалтгаан (фото 1)

1. Энэ тоглоом нь таныг байнгын хөдөлгөөнтэй байлгана

Pokemon Go тоглоомны гол утга учир нь бүх мангаснуудыг цуглуулахад оршиж байгаа тул та хотын өнцөг булан бүрээр явж покемон олох хэрэг гарна. Хэдийгээр жижиг мангаснуудыг та эхлээд гэрээсээ олж болох ч дахиад ойрхноос олон олдохгүй. Тиймээс "Хэрэв ямар нэг амжилтанд хүрмээр байвал гэрээсээ гар" гэдэг амьдралын дүрэм Pokemon Go тоглоомонд мөн үйлчилж байгааг санаарай. Тиймээс энэхүү тоглоом хүмүүсийг цэцэрлэгт хүрээлэнд зугаалж, найзуудтайгаа уулзаж, кафе хэсч, музей үзэх сайхан шалтгаан болж байгаа юм.

2. Pokemon Go бүр л хөгжилтэй болж байна

Одоо Instagram-д Pokemon Go тоглоомыг тоглоод завгүй байгаа хүмүүсийг ямар нэг арга, залиар шоглодог бүхэл бүтэн нийгэмлэг үүссэн. Жишээ нь тэд покемоны загасыг тогоонд эсвэл ариун цэврийн өрөөнд хийчихсэн байж мэднэ. Ингэж болох уу гэвэл яагаад болохгүй гэж? Интернетэд "меме" ихдэнэ гэж хэзээ ч байхгүй шүү дээ.

3. Тоглоом хүмүүсийг хооронд нь танилцуулдаг

Pokemon Go тоглоомыг зөвхөн "номын цагаан солиотнууд" тоглодог гэвэл том эндүүрэл болно. Энэхүү тоглоомыг төрөл бүрийн хүрээний янз бүрийн насны хүмүүс тоглодог. Хоорондоо эрс ялгаатай хүмүүс нэг дор бөөгнөрч, өөрсдийн сургасан покемонуудыг виртуал "gym"-д тулалдуулж байна. Танд ч бас Төв номын сан, Чойжин ламын сүм музей, Төрийн дууллын нот бичээст хөшөө, Чин ван Ханддоржийн хөшөө зэрэг маш олон сонирхолтой газруудаар явж покемон ба "Poke Ball" цуглуулах үнэхээр сонирхолтой санагдах болно.


4. Pokemon Go танаас овсгоо, самбаа шаардана

Одоогийн байдлаар Азийн ихэнх орнуудад Pokemon Go албан ёсоор нэвтрээгүй байгаа тул хүмүүс энэхүү тоглоомыг ухаалаг утсандаа суулгахын тулд янз бүрийн арга зам хайж байгаа. Мэдээж тэд тоглох аргаа олсон гэдэгт итгэлтэй байна.

5. Эцэст нь хэлэхэд сул тал бол энгийн л зүйл

Бидний амьдарч буй ертөнцөд хоёр хүний нэг нь триатлонд оролцож, хэдэн зуун удаа суниаж, зарим нь Хөвсгөл далайд сэлж яваа. Гэтэл хүмүүс дундаас "Миний энэ өдрийн турш хийсэн хамгийн амжилттай зүйл бол номын сангийн дэргэдээс олсон покемон " гэж шулуухан хэлэх хүн үнэхээр ховор. Тэгэхдээ бид өдөр бүр бэлтгэл хийж, биеэ дайчилж чадахгүй байлаа ч зүгээр л хотоор зугаалж, виртуал мангаснуудыг эрж олоод түүнийгээ найзуудынхаа мангастай тулалдуулж яагаад болохгүй гэж. Харин ч зуны хоосон хотыг зугаатай болгох сайхан санаа биш гэж үү?

Pokemon Go тоглоомыг тоглох таван шалтгаан (фото 2)

цааш үзэх