Гоо сайхны боловсрол: Ампул гэж юу вэ, хэрхэн хэрэглэх вэ?

Богино хугацаанд гайхалтай үр дүн үзүүлэгч шидэт бүтээгдэхүүн

Арьсны ампул гэх нэршлийг өмнө нь хэд хэдэн удаа сонссон ч яг ямар учиртай бүтээгдэхүүн болохыг мэдэхгүй бол анхаарлаа хандуулаарай. K-Beauty буюу Солонгос арьс арчилгааны чухал хэсэгт тооцогддог энэхүү гоо сайхны бүтээгдэхүүнийг өндөр концентрацтай серум буюу ийлдэс хэмээн ойлгож болно.

Ампулыг ихэвчлэн богино хугацаанд өндөр үр дүнд хүрэхийн тулд хэрэглэдэг учир жижиг зориулалтын бортогонд савлагддаг ба эссенс, серум зэрэг бусад төрлийн тэжээлийн бүтээгдэхүүнээс илүү өндөр үнэтэй худалдаалагддаг. Түүнчлэн ампул нь найрлагадаа олон тооны жижиг хэмжээний идэвхтэй молекулууд агуулдаг учир арьсны гүнд хүрч шаардлагатай тэжээлийг өгдөг байна.

Иймд худалдан авалт хийхийн өмнө арьсны онцлог болоод арьсанд тань юу дутагдаж буйг сайтар судлах хэрэгтэй. Тухайлбал арьсны хөгшрөлтөөс сэргийлэхийг хүсч байвал антиоксидантаар баялаг, нөсөө толбыг багасгахыг хүсвэл C амин дэмээр баяжуулсан ампул, харин чийгшлээр хангахыг хүсвэл гиалуроны хүчил болон липидийн найрлагатайг сонгох нь зүйтэй.

Ампулыг хэрхэн хэрэглэх вэ?

Нүүрний арьсыг зөөлөн гуужуулж, тоникоор чийгшүүлсний дараа ампулыг товшиж түрхэх ба үүний дараа чийгшүүлэгч тосыг маш нимгэн түрхэнэ. Ингэснээр ампулын найрлага дахь идэвхт молекулуудыг агаарт ууршихаас сэргийлэн, арьсны гүнд хүрч үйлчлэхэд эерэгээр нөлөөлдөг болохыг Net-A-Porter вебсайтын гоо сайхны редактор Даниел Фокс онцолсон юм. Түүнчлэн маскны үйлчилгээг идэвхжүүлэх зорилгоор маскны доор түрхэж хэрэглэх боломжтойг зөвлөлөө.

Buro.Mongolia

2019-08-26, 17:40