Өвлийн тэсгэм хүйтэн өдрүүдэд арьсаа бэлдэн косметикийн уутаа цэгцлэхээсээ өмнө өвлийн улиралд яаг ямар хүчин зүйлс бидний арьсанд сөргөөр нөлөөлдөг болохыг тодруулцгаая.
Өвөл өрөөн доторх чийгшил маш бага байдаг
Өвөл гадааны агаар маш хуурай байдаг
Өвөл илүү хүчтэй, хүйтэн салхитай байдаг
Өвөл хүйтэн гадаанаас дулаан дотор орж ирэх үед температурын огцом шилжилт болдог
Энэ бүх хүчин зүйлсийн нөлөөнд арьсны хамгаалалтын гадаргуу нимгэрч, арьснаас чийгшил маш хурдацтай ууршиж эхэлдэг. Ийм л учраас өвлийн улиралд арьс хэт их хуурайшиж, гадаргуу нь нэгэн жигд бус болж, өнгөө алддаг юм.
Нунтаг болон шахмал пудр.
Таны арьс тослог байсан ч хамаагүй өвлийн улиралд нунтаг, хуурай бүтэцтэй бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхгүй байсан нь дээр.
Арьс цэвэрлэгээний зөөлөн бүтэцтэй бүтээгдэхүүнүүд: Хөөс, гидрофилийн тос, будаг арилгах хоёр үе шат бүхий бүтээгдэхүүнүүд.
Чийгшүүлэх бүтээгдэхүүнүүд: Улирлын онцлогоос үл хамааран арьсаа үргэлж сайтар чийгшүүлж байх нь их чухал. Дээр дурдсанчлан өвлийн улиралд гадны нөлөөнүүдээс болж арьс чийгшлээ алдаж эхэлдэг. Иймээс энэ үед гиалуроны хүчил, замагны ханд болон полисахарид бүхий орц найрлагатай бүтээгдэхүүнүүд хэрэг болно.
Нүүрний арьсны маск: Чийгшүүлэх, тэжээл өгөх, нөхөн сэргээх, тайвшруулах зориулалттай маскнууд.
Хамгаалалтын тос. Ихэвчлэн хамгаалалт үзүүлэх үйлчилгээтэй тоснууд нь найрлагадаа липидууд, пантенол, церамид зэргийг агуулдаг. Ийм тос нь нүүрний арьсан дээр хамгаалалтын бүрхүүл бий болгож, чийгшил алдахаас сэргийлнэ.
Арьсан дахь судасны ханыг бэхжүүлэх тос болон серум. K болон PP амин дэм, рутин, эсцин зэрэг орцнуудыг агуулдаг бэхжүүлэгч бүтээгдэхүүнүүд ялангуяа розацеагийн шинж тэмдэгтэй, улайх хандлагатай арьсанд илүү их хэрэгтэй.
Чийгшүүлэгч спрей болон рашаан. Ийм төрлийн спрейнүүдийг гэртээ болон офистоо бэлэн байлгаж, шаардлагатай үед арьсаа чийгшүүлж байгаарай. Чийгшүүлэгч спрей хэрэглэсний дараа дээрээс нь чийгшүүлэгч тос мөн түрхэх хэрэгтэй.
Уруулын тос. Өтгөн бүтэцтэй байх тусам сайн бөгөөд зөвхөн шаардлагатай үед л хэрэглэнэ.
Биеийн тос, бальзам. Өвлийн улиралд биеийн арьс амин дэмийн дутагдалд ордгоос гадна ноосон хувцас өмссөний улмаас цочирддог. Арьсаа хуурайшихаас сэргийлэхийн тулд шүршүүр болон ваннд орсны дараа тосон суурьтай бүтээгдэхүүнүүд тогтмол хэрэглээрэй.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт