M.A.C брэнд ба Лондонгийн Charlotte Olympia марк нарын хамтарсан цуглуулгад Холливуудын эртний сонгодог хэв маяг орчин үеийн шинэлэг загвартай хосолсон байна
Дөрөвдүгээр сарын эхээр M.A.C-ийн шинэ, хязгаарлагдмал цуглуулга худалдаанд гарна. Энэ удаад брэндийн хамт олон Charlotte Olympia маркийн үүсгэн байгуулагч Шарлотт Деллалыг хамтран ажиллахаар урьсан байна.
"Миний эмээ Зехава маш үзэсгэлэнтэй бүсгүй байсан. Тэр улаан өнгийн уруулын будаг түрхэж, үсэндээ төгс засалт хийлгүйгээр хэзээ ч гэрээс гардаггүй байлаа. Түүний гоо үзэсгэлэн хүмүүст урам бэлэглэдэг байсан шүү. Түүнд уруулын будгаар дүүрсэн нэгэн хайрцаг байсан юм. Багадаа би эмээгээ эргэж очих болгондоо түүний уруулын будгаар өөрийгөө буддаг байв. Дараагаар нь харин өсвөр насандаа очихдоо нүдээ хүрээлж эхэлсэн санагдаж байна. Эцэст нь би pin-up стилийг туршиж үзэхээр шийдэж, үсээ тод шаргал өнгөөр будаж, гартаа улаан өнгийн уруулын будаг авсан юм даа. M.A.C-ийн Ruby Woo бол миний хувьд ямар ч нөхцөлд хэрэг болох, төгс матт бүтэцтэй улаан будаг" хэмээн Шарлотт дурсамжаасаа хуваалцлаа.
Шинэ цуглуулга нь Холливүүдын эртний уур амьсгалтай болсон бөгөөд дотроо улаан уруулын будаг, нүд хүрээлэгч, хумсны будаг зэрэг бүхий л хэрэгтэй хэрэгслүүд агуулж байгаа. Хуучны кино одууд болох Грета Гарбо эсвэл Марлен Дитрихд энэ цуглуулга үнэхээр их таалагдах байсан нь гарцаагүй. "Би цуглуулга бүрдээ ямар нэгэн уур амьсгал заавал ч үгүй шингээдэг" гэж Шарлотт ярьжээ. Үнэхээр дизайнер шинэ цуглуулгадаа өөрийнхөө брэндийн хэв маягийг ч мөн шингээсэн байна. Органик шилээр хийгдсэн савалгаа, алтлаг туяатай деталиуд зэрэг нь Charlotte Olympia брэндийн хагас гэрэлтэх клач цүнхийг санагдуулам болжээ.
Ретро стильтэй хэрнээ өдөр тутмын будалтад тохирох энэхүү цуглуулга хэдхэн долоо хоногийн дараа худалдаанд гарахаар товлогдоод байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт