Bloom of Rose нэртэй энэ шинэ цуглуулга нь ирж буй намрыг зөөлөн бөгөөд баяр хөөртэй өнгөөр чимэх болно. Шинэ арьс арчилгааны үйлчилгээтэй, өнгөлөг нүүр будгийн цуглуулгыг сонирхоно уу
Энэ удаад цуглуулгын төвд хэвшил болсон уруулын будаг биш, харин чийгшүүлэх үйлчилгээтэй уруул өнгөлөгч болон хумс бэхжүүлэгч суурь будгууд орлоо. Өнгөлөгчийн хувьд гэвэл цуглуулгад зургаан төрлийн өнгөтэйгөөр орсон ба гаднах загвар нь өөрчлөгдөж урссан хэлбэртэй болжээ.
Бүтээгдэхүүнүүдийн найрлагад орсон хүйтэн аргаар шахсан тос болон гиалуроны хүчил нь арьсыг гаднах нөлөөнөөс хамгаалж өгөх тул намрын анхны хүйтэнд хэрэг болох нь гарцаагүй биз ээ. Түүнчлэн цуглуулгад цайвар ягаанаас бүүдгэр гүн ягаан хүртэл зургаан төрлийн өнгөтэй хацар өнгөлөгч бас хул болон цэнхэр туяануудтай нүдний тень орсон байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт