Fenty Beauty: Рианнагийн гоо сайхны цуглуулга худалдаанд гарлаа

Хүсэн хүлээсэн цуглуулга

Рианнагийн үүсгэн байгуулсан Fenty Beauty брэндийн анхны цуглуулга есдүгээр сарын 8-нд худалдаанд гарлаа. Хамгийн анх Нью-Йорк хотын Sephora сүлжээ дэлгүүрийн Times Square дахь төв салбарт нээлтээ хийсэн энэ цуглуулга нь одоо Fenty Beauty болон Sephora брэндүүдийн албан ёсны вебсайт дээр борлуулагдаж байна.

Анхны цуглуулгад Killawatt гэх өнгө, өнгийн хайлайтерууд ($18), арьсан дээрх тослогийг авдаг цаас ($16), Invisimatte гэх нунтаг пудр ($32), контуринг хийхэд зориулагдсан иж бүрдэл ($54), ягаан үстэй жижиг багс, өндгөн хэлбэртэй спонж, ойролцоогоор 30 төрлийн өнгөний сонголттой матт эффекттэй суурь крем ($34) болон Pro Filt'r нэртэй праймер ($32) багтсан байна.

Fenty Beauty брэндийн үйл ажиллагааг загварын салбар дахь хамгийн том группуудын нэг LVMH хариуцаж байгаа.

Buro.Mongolia

2017-09-11, 12:00