Guerlain брэнд Baccarat-ын болор савалгаатай сүрчиг гаргалаа

Petite Tortue

Арван нэгдүгээр сарын 1-нээс Guerlain-ын дэлгүүрүүдээр цөөн тооны сүрчиг борлуулагдаж эхэлнэ. Сүрчгийн савалгаа яст мэлхийн бүрхүүл хэлбэртэй бөгөөд алдарт Baccarat, Desrues орднуудтай хамтран гаргажээ

Анх 1913 онд Жак Герлен яст мэлхий санагдуулам савалгаатай сүрчиг гаргаж байсан юм. Тэр үед брэндийн шинэ "гоо сайхны ордон" баригдаж байсан бөгөөд барилгын ажил хэт удаан өрнөж байснаас болж яст мэлхий дүрстэй сүрчиг гаргах хошин санаа түүнд төржээ. Харин зуу гаруй жилийн дараа Guerlain брэнд Baccarat ба Desrues-тай хамтран домогт сүрчгийн шинэчилсэн хувилбарыг танилцууллаа.
Сүрчгийн болор савалгааг маш нарийн ажиллагаа шаардсан гар аргаар хийсэн байна. Худалдан авагчид тус сүрчгийн алтадсан хүрээтэй таглааны өнгийг өөрөө сонгож, дээр нь нэрийн эхний үсгүүдээ сийлүүлэх боломжтой.



Petite Tortue сүрчиг дэлхий даяар ердөө 47 ширхэг худалдаанд гарсан бөгөөд болор бүтээл  € 9 500-гийн үнэтэй гэнэ.

Ө.Тодгэрэл

2015-10-29, 08:00

  • Зураг: