M.A.C брэнд сүрчгийн цуглуулга гаргана

Уруулын будгийг сүрчиг болгосон нь

Үнэртэй усны шилдэг мэргэжилтнүүд M.A.C брэндийн хамгийн алдартай уруулын будагнуудаас санаа авч, тус брэндийн анхны сүрчгийн цуглуулгыг бүтээлээ

M.A.C-ийн бүх цаг үеийн хамгийн алдартай уруулын будагнууд болох Ruby Woo, Lady Danger, Heroine, Velvet Teddy, Crème d'Nude ба Candy Yum-Yum нар одоо үнэртэн болон хувирах нь ээ. Үнэртэн бүр өөрийн найрлагадаа ганцхан тэргүүлэх орц агуулах гэнэ. Тухайлбал Heroin-д арьс шир, Crème d'Nude-д мускус, харин Candy Yum-Yum сүрчигт чихэрлэг үнэр давамгайлах юм байна.

Сүрчгийн цуглуулга арваннэгдүгээр сарын 30-нд M.A.C брэндийн албан ёсны вебсайт болон салбар дэлгүүрүүдээр борлуулагдаж эхэлнэ.

 

Buro.Mongolia

2016-11-24, 16:00