M.A.C Дита фон Тизтай хамтарч ажиллах болсноо мэдэгдлээ

Шинэ хамтын ажиллагаа

M.A.C косметикийн брэнд бас нэгэн алдартантай хамтрах болсноо мэдэгдлээ. Тэр нь Бурлескийн хатан хаан Дита фон Тиз юм

Дита M.A.C-д зориулж улаан өнгийн уруулын будаг гэх ганцхан бүтээгдэхүүн цөөн тоогоор бүтээжээ.

Бурлескийн хатан хаан Дита фон Тиз ба M.A.C брэнд нар өмнө нь хамтарч ажилласан туршлагатай билээ. Уран бүтээлч бүсгүй арван жилийн турш брэндийн Viva Glam шугамын нүүр царай байсан түүхтэй. Харин одоо тэрбээр Your Beauty Mark нэртэй гоо үзэсгэлэнгийн нууцыг дэлгэх ном гаргаж байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан брэндтэй дахин нэг удаа хамтрахаар шийджээ.

Арван хоёрдугаар сараас эхлэн боэндийн албан ёсны дэлгүүрүүдээр Дитагийн гарын үсэгтэй уруулын будгийн цуглуулгыг хайгаарай.

Ө.Тодгэрэл

2015-11-12, 13:00

  • Зураг: