Рози Хантингтон-Уайтли гоо сайхны брэнд үүсгэн байгууллаа

Rose.Inc хэмээн нэрлэжээ

Ким Кардашьян, Кайли Женнер, Рианна тэргүүтэй Холливүүдийн алдартнууд өөрсдийн гоо сайхны брэндээ үүсгэн байгуулан амжилттай ажилласаар байгаа билээ. Тэгвэл энэ удаад загвар өмсөгч Рози Хантингтон-Уайтли гоо сайхны брэнд нээхээр боллоо.

Тэрээр энэ тухайгаа өөрийн Instagram хуудаснаа мэдээллэсэн бөгөөд шинэ брэндээ Rose.Inc гэж нэрлэсэн байна. Түүний хувьд өмнө нь Их Британийн Marks & Spencer компанитай хамтран "Rosie for Autograph" нэртэй үнэртэй ус, багс зэргээс бүрдсэн гоо сайхны бүтээгдэхүүний цуглуулга худалдаанд гаргаж байсан туршлагатай юм. Рози шинэ брэндийнхээ сурталчилгааны зураг авалтыг хийгээд эхэлсэн бөгөөд ингэхдээ Кендалл, Жижи гэх мэт олон алдартнуудын нүүр хувиргагчаар ажиллаж байсан Патрик Татай хамтарчээ. 

 

 

Buro.Mongolia

2018-05-24, 11:42

  • Зураг: