Арьсныхаа мэдрэхүйг сэргээ! 30-аас дээш насны бүсгүйчүүдэд зориулсан “Essential Energy” цуврал

Яагаад арьс гоо сайхны бүтээгдэхүүн хүлээж авахаа больдог талаар мөн үүний эсрэг хэрхэн тэмцэх тухайд

Арьсыг сэргээж, мэдрэх чадварыг нь нэмэгдүүлдэг Shiseido брэндийн “Essential Energy” цуврал нь дэлхийн гоо сайхны салбарын ирээдүйг тодорхойлж байна

Орчин үеийн эмэгтэйчүүд карьер ба гэр бүлийн тэнцвэрийг олохыг эрмэлзэж, бүхнийг амжуулах гэж хичээснээр маш ачаалалтай амьдралын хэв маягтай болжээ. Мэдээж хэрэг нэг талаараа ийм хуваарийн дагуу амьдрах нь олон давуу талтай ч нөгөөтээгүүр завгүй амьдралын үр дагавар шууд утгаараа бидний нүүрэн дээр илрэх болсон гэхэд хилсдэхгүй. Хэдийгээр бид хөгшрөлтийн эсрэг арга хэмжээ авахаар идэвхтэй тэмцдэг ч цаг хугацааны эрхээр бүсгүйчүүдийн хэрэглэж заншсан гоо сайхны бүтээгдэхүүнүүд өмнөх шиг ээ нөлөө үзүүлэхээ больж, үр дүнгүй болж эхэлдэг. Учир нь нас ахих тусам арьсны өөрийгөө хамгаалах, шинэчлэгдэх чадвар нь алдагддаг бөгөөд үр дүн нь нүдэнд илт харагдахаар болдог. Тэр тусмаа 30 орчим насанд бидний арьсны мэдрэх чадвар удааширч эхэлдэг бол 40-өөд насанд ямар ч бүтээгдэхүүн хэрэглэж, яаж ч хичээсэн арьс чийгшлээ хадгалж чадахгүй байгааг бид мэдэрдэг. Үүний дараа 50 орчим наснаас эхэлж арьс шим тэжээл хүлээн авах чадвараа алдаж, хөгшрөлтийн үйл явц эрчимтэй явагдах болно. Аймшигтай сонсогдож байгаа биз? Гэхдээ айж сандрахаа түр азнаарай. Яагаад гэвэл шинжлэх ухаан бидний амьдралыг сайжруулахад, энэ тохиолдолд бидний арьсыг аврахад бүхий л хүчин чадлаа дайчлан ажиллаж байна.

"Essential Energy" цуврал нь дээрх бүх шинж тэмдгүүдийн эсрэг тэмцэхээр дэвшилтэт технологи ба Японы уламжлалт эмийн ургамлыг хослуулж тусгайлан бүтээгдсэн юм. Мэдрэл судлалын шинжлэх ухаан дээр суурилан бүтээгдсэн "Essential Energy" цуврал нь Shiseido брэндийн 2014 онд танилцуулсан "Ultimune" цувралаас хойших тус брэндийн хамгийн том нээлт болоод зогсохгүй дэлхийн арьс арчилгааны салбарын ирээдүй хэмээн тодорхойлогдож байна. Бюро 24/7-гийн редакторууд өнгөрсөн оны сүүлээр Токио хотод зохиогдсон "Essential Energy" цувралын нээлтийн арга хэмжээнд зориулсан олон улсын хэвлэлийн бага хуралд оролцож, гайхалтай туршлага олж авахын зэрэгцээ өөрсдийн биеэр энэхүү бүтээгдэхүүнийг туршиж үзэх боломж олдсон билээ. Харин одоо "Essential Energy" арьсанд хэрхэн үйлчилдэг, ямар үр дүнтэй, хэдэн насны бүсгүйчүүдэд зориулагдсан болон бусад мэдээллийг тодруулцгаая.

Мэдрэл судлалын шинжлэх ухаан арьс арчилгааны салбарт

Хэт хурдацтай хөгжиж байгаа өнөөгийн нийгэмд зөвхөн арьсны бүтцэд төвлөрсөн гоо сайхны бүтээгдэхүүн хангалтгүй болжээ. Үүний оронд бидний арьсыг эсийн түвшинд идэвхжүүлж, сайхан харагдуулаад зогсохгүй сэтгэл санааны хувьд ч сайхан мэдрүүлж чадах арьс арчилгааны дэвшилтэт бүтээгдэхүүнийг орчин үеийн эмэгтэйчүүд хүсч байна. Shiseido брэнд яг энэ зорилгыг биелүүлэхээр хүний бие организм ба оюун ухаан хоорондын холбоог өнгөрсөн 30 жилийн хугацаанд Массачусетсийн төв эмнэлэг ба Харвардын арьсны биологи судлалын төвтэй хамтарч судалсаар иржээ. Судалгааны үр дүнд эрдэмтэд тархи ба бие организмын хооронд мэдээлэл дамжуулдаг мэдрэлийн эс нь хүний арьсанд шууд нөлөөтэй болохыг олж тогтоосон байна. Тодруулбал 30 нас хүрэхэд арьсны мэдрэх чадвар мууддаг бөгөөд ингэснээр арьсны шинэчлэгдэх чадвар дордож улмаар хөгшрөлтийн үйл явц эхэлдэг байна.

Өнгөрсөн арваннэгдүгээр сард Токио хотын Shiseido Ginza төвд зохиогдсон "Essential Energy" цувралын олон улсын хэвлэл мэдээллийнхэнд зориулсан хурлын үеэр Shiseido судалгааны төвийн захирал доктор Киёши Сато "30 орчим насны эмэгтэйчүүдийн арьс арчилгааны бүтээгдэхүүн үйлчилж эхлэхээ больдог болохыг судалгааны үеэр тогтоосон. Яг эндээс эхэлж л бид шинэ бүтээгдэхүүн боловсруулах санааг олсон юм" хэмээн хэлсэн билээ.

Хэрхэн үйлчилдэг вэ?

ReNeura технологи

"Essential Energy" чийгшүүлэгч тос нь арьсны мэдрэх, хариу үйлдэл үзүүлэх чадварыг сайжруулдаг ReNeura гэх технологиор бүтээгдсэн байгаа. Энэхүү систем нь арьсны мэдрэхүй ба хүлээн авах чадварыг сайжруулснаар арьсны хариу үйлдэл үзүүлэх чадвар дээшилж, үрчлээ, хуурайшилт, нөсөө толбо, унжилт, шаргал туяа зэрэг хөгшрөлтийн эрт үеийн шинж тэмдгүүдийг илрүүлж, эрчимтэй тэмцдэг байна. Мөн чийгшүүлэгч тосонд "Active Responsive Powder" буюу бөмбөлөг хэлбэрийн бичил элемент орсон бөгөөд энэхүү бөмбөлөг нь арьсанд хүрсэн даруйдаа үрэлт үүсгэж, арьсны мэдээлэл хүлээн авах чадварыг сэргээж өгдгөөрөө онцлогтой.

Ашитаба эмийн ургамал

"Essential Energy" тосны гол түүхий эд нь "Ашитаба" буюу шууд орчуулбал "Маргаашийн навч" гэх нэртэй Японы уламжлалт эмийн ургамал юм. Эрт дээр үеэс Япончууд энэхүү ургамлыг ардын анагаах ухаанд ашиглаж ирсэн түүхтэй. Амин дэм, эрдэс бодисоор баялаг Ашитаба ургамал нь нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлдгээрээ алдартай бөгөөд гаднах орчны муу нөлөөнөөс арьсыг эсийн түвшинд хамгаалж, эрч хүчээр тэтгэдэг ид шидтэй.

Бусад онцгой орц найрлага

Энэхүү тосонд орсон сувд ба Ассам цайны ханд нь арьсны байгалийн гэрэлтэх чадварыг нэмэгдүүлдэг бол "Soutella baicalensis" гэх ургамлын үндэс нь агаарын бохирдол, стрессээс үүссэн арьсан дахь исэлдлийг зогсоодог байна. Мөн тосонд арьсны чийгийг нөхөн сэргээдэг цитрусын ханд (Ушиу) агуулагдсан байгаа. Үр дүнд нь ядарсан шинж тэмдэг, шаргал туяа ор мөргүй арилж, гэрэлтсэн чийглэг арьс бий болно.

Японы уламжлалт цайны ёслолоос сэдэвлэсэн 64 өөр хэлбэртэй савлагаа

Өнгөрсөн оны сүүлээр биднийг Токио хотод "Essential Energy" цувралын танилцуулгын арга хэмжээнд уригдан очиход Shiseido брэндийн арт директор Мао Кумай ба Акира Мураока нар шинэ бүтээгдэхүүний савлагааг хэрхэн бүтээснээ олон улсын сэтгүүлчдэд танилцуулсан юм. Тэд Японы уламжлалт цайны ёслолоос санаа авч, шавар аягыг санагдуулам 64 өөр хэлбэртэй савлагааг "Essential Energy"-д зориулан урлажээ. Гарын алганд багтах хэмжээтэй тосны савлагаа нь хүрэх бүрт тааламжтай мэдрэмж төрүүлж, тайвшруулах үйлчилгээг давхар үзүүлнэ.

Сэтгэл сэргээм зөөлөн үнэр

"Essential Energy" цуврал нь орц найрлагаас эхлэн савлагаа хүртлээ хүний мэдрэхүйг сэргээх зорилготой бүтээгджээ. Тиймээс Shiseido брэндийн хамт олон тосны үнэрт ч мөн маш их ач холбогдол өгсөн байгаа. Тосыг түрхэж эхлэхэд сарнай, жасмин цэцэгсийн зөөлөн үнэр мэдрэгдэх бол дунд үедээ амтат лийр, чавга үнэртэж, эцэст нь шинэхэн жүрж ба мод мэдрэгдэнэ.

"Essential Energy" цуврал нь чийгшүүлэгч тос, гель бүтэцтэй тос болон нарны хамгаалалттай эмульс гэсэн гурван өөр бүтэцтэйгээр худалдаанд гарсан байгаа.

Shiseido Mongolia

Утас: 11-322041, Хаяг: Шангри-Ла Молл 1-р давхар, Тэнгис кино театрын урд "Бишрэлт их дэлгүүр"
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

Г.Тэмүүлэн

2018-05-22, 09:00