"Met Gala"-гаар амьсгалж, өвөрмөц байдлын тухай хаа саагүй хэлэлцэж буй эдгээр өдрүүдэд нэгэн сонирхолтой нүүр хувиргагчийг танилцуулахаар бэлдлээ. Энэ бол өвөрмөц байдлаар нүүр хувиргалт хийдэг Чао Ли Су юм. Хятадаас гаралтай Чао Ли Су бол Vogue, FASHION, L'Officiel, Glamour, Harper's Bazaar зэрэг нэр хүндтэй сэтгүүлүүдтэй хамтран ажилласан туршлагатай, 15 гаруй жил гоо сайхны салбарт зүтгэж буй нэгэн билээ.
Түүний уран бүтээлүүдэд этгээд, гаж хэв маяг шингэсэн ч огт муухай харагддаггүйг онцлох нь зүйтэй болов уу. Тухайлбал уран зураг мэт харагдах будалтууд, тод өнгийн тенийг замбараагүй тавьсан байдал зэрэг нь аль хэдийн түүний үндсэн хэв маяг болоод амжжээ. Тэрээр багаасаа нүүр хувиргагч болохыг хүсдэг байсан ба их сургуульд суралцаж байхдаа MAC Cosmetics-ийн алдарт нүүр хувиргагч Жона Каттенбергийн сургалтад хамрагдан нүүр хувиргагчийн карьераа эхлүүлсэн байна. Түүний хувьд гоёмсог, хээнцэр байдлаас илүүтэй урлаг, байгалийн сайхнаас урам зориг авдаг болохыг онцолсон юм.
Чао Ли Сугийн хамгийн дуртай гоо сайхны бүтээгдэхүүнүүд дунд Chanel-ийн Rouge Allure Velvet уруулын будгийн L'Indomabile өнгө, Marc Jacobs брэндийн Highliner нүдний харандаа, Shiseido-гийн Crystal Gel Gloss гялалзуулагч багтдаг байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт