Нойргүй хоносон арьсыг арчлах шилдэг бүтээгдэхүүнүүд

Агшин зуурын үр дүн

Дутуу нойрноос үүдэлтэй сөрөг үр дүн арьсан дээр тэр дороо л харагддаг учир бид энэ асуудлыг шийдэх есөн бүтээгдэхүүн сонголоо. Нүдний хар хүрээгээ арилгаж, арьсаа гөлгөр болгож, гэрэлтүүлэхийг хүсч байвал доорх жагсаалтыг сонирхоорой

Malin + Goetz-ийн Detox Face Mask
Хэрэглэсэн даруйд үр нөлөөгөө үзүүлдэг уг маскийг бараг хүн бүр мэддэг. Түрхсний дараа уг бүтээгдэхүүн хөөсөрч эхэлдэг ба үүссэн хөөсийг 10 минутын дараа цэвэрлэх хэрэгтэй. Маск арьсыг чийгшүүлж, нүх цэвэрлэж, бохирдлыг сайтар арилгадаг.

M.A.C-ийн Plushglass
Хагас тунгалаг өнгөлөгч нь уруулыг гялалзуулж, сайн тордсон төрхтэй болгодог. Найрлагад нь чинжүүний ханд болон цагаан гааны тос орсон тул түрхсний дараа бага зэргийн чимчгэнэсэн мэдрэмж төрөх болно. Үр дүнд нь таны уруул чийглэг болно. .

Talika-ийн Eye Therapy Patch
Залуужуулах үйлчилгээтэй гель хэлбэрийн нүдний наалт нь таныг хэрэглэсэн тэр даруйд залуухан болгохгүй ч гэсэн агшин зуурт хавдар буулгаж, нүдний жижиг үрчлээсийг тэгшитгэж өгнө. Бүтээгдэхүүний бүтцэд авокадо, сарнай ба улаан буудайн тос орсон бөгөөд нэг наалтыг 3-4 удаа ашиглах боломжтой.

Amika-гийн Perk Up Dry Shampoo
Сальма Хайекийн дуртай бүтээгдэхүүн болох Amika мэргэжлийн үс арчилгааны шампунийг тод савалгаагаар нь танихад хялбархан. Энэхүү хуурай шампунь нь тальк, хөнгөн цагаан агуулдаггүй тул үсэн дээр цагаан тунадас үлдээхгүй сайн талтай. Найрлагынх нь гол орц болох будааны цардуул илүүдэл sebum-ыг шингээж үсийг шинэхэн болгодог үйлчилгээтэй.

Clinique-ийн Smart Custom-Repair
Хуурайшсан арьсыг чийгшүүлэх, гундсан арьсны өнгийг сэргээх үйлчилгээтэй "ухаалаг" ийлдэс. Бүтээгдэхүүний найрлагад орсон хэсгүүд нь арьсны гэмтсэн эсийг таньж, дутагдсан тэжээлийг нь өгдөг ид шидтэй.

Helena Rubinstein-ийн Re-Plasty Pro Filler
Удаан хугацааны турш хэрэглэвэл гүн үрчлээсийг толийлгож, арьсны уян хатан байдлыг сэргээдэг. Харин хурдан арчилгааны зорилгоор нэг удаа хэрэглэвэл арьсыг хүчилтөрөгчөөр баяжуулж, чийгшүүлэх болно.

Revlon-ийн Parfumerie
Анхилуун үнэр оруулсан хумсны будгийн цуглуулгыг та харж байна. Хялбар түрхэгддэг бас хурдан хатдаг бөгөөд хамгийн гол нь гараа угаасны дараа хүртэл сайхан үнэртэй хэвээрээ үлддэг. Цуглуулгад цэцгийн, жимсний бас модны үнэртэй 10 төрлийн өнгө багтжээ.

 

Biotherm-ийн BB Milk
Хэт цайвар болон гундсан арьсыг наранд борлосон мэт харагдуулдаг энэ бүтээгдэхүүн маш хурдан үйлчилдэг. Тиймээс та хэдэн цагаар хүлээх шаардлагагүй.

Dr.Jart+-ийн Turn On Your Face
Энэ бол арьсыг витамин С-гээр баяжуулж, энэрги өгдөг маск юм. Чухал үйл ажиллагааны өмнө хурдан арьсаа сэргээх эсвэл зүгээр л эрүүл өнгөтэй болгох зорилгоор хэрэглэхэд хэрэг болно.

 

Ө.Тодгэрэл

2016-03-23, 13:00

  • Зураг: