Таны шинэ жилийн үдэшлэгүүдэд зориулж
Bobbi Brown - Downtown Cool Eye
Энэхүү тенийн иж бүрдэл нь жижиг хэдий ч дотроо смоки будалтад шаардлагатай бүхий л өнгөнүүдийг агуулдаг. Хамгийн цайвар өнгөөр зовхины хөдөлгөөнтэй хэсгийг будаж, харин бараан өнгөөр нь нүдээ хүрээлж, нугалаас хэсгийг тодотгож болно. Энэхүү тень нь маш хялбар уусдаг тул өөрийн сонирхолдоо тааруулан бүдэг эсвэл тод будалт хийх боломжтой. Түүнээс гадна иж бүрдлийн доод эгнээний хоёр өнгийг хөмсөг будахад ашиглаж болох том давуу талтай.
Urban Decay - Naked Smoky
Смоки будалтад зориулагдсан бүх цаг үеийн хамгийн эрэлт ихтэй, сонгодог тениудын нэг бол яах аргагүй Naked Smoky юм. Энэхүү иж бүрдэлд саарал өнгө л гэхэд дөрвөн төрлийн туяагаар орсон бөгөөд үүнээс гадна бор, нил ягаан, бүүдгэр ягаан, хар өнгийн сонголтууд бий. Мөн өнгө бүр матт, гялалзсан, атлас гээд төрөл бүрийн бүтэцтэй тул энэ иж бүрдлээр хүссэн смоки будалтаа хийх боломжтой.
Maybelline New York - 24 Karat Nudes
Бусад тениудын адил чанар сайтай атлаа илүү боломжийн үнэтэй энэ бүтээгдэхүүн нь торгомсог бүтэцтэй, дундаж пигментацийн түвшинтэй бөгөөд хялбар уусдаг давуу талтай. Түрхэхэд бага зэрэг тоосорхуу байдаг тул суурь крем тавихаас өмнө эсвэл нүдний доод зовхиндоо тусгай наалт наах байдлаар ашиглахыг зөвлөх байна.
M.A.C. - Basic Bitch
Girls цуглуулгад багтсан энэхүү шинэ иж бүрдэл нь нийт есөн өнгөнөөс бүрддэг бөгөөд энэ дундаас хамгийн томыг нь хайлайтер байдлаар ашиглах боломжтой. Бүх өнгөнүүд матт бүтэцтэй тул анх ашиглахад бага зэрэг хүндрэлтэй байж болзошгүй ч дадлагажсаны дараа илүү хялбар байх болно. Түүнчлэн энэ тень нь зөвхөн смоки гэлтгүй мөн өдөр тутмын хөнгөн будалт хийхэд тохиромжтой, маш универсал юм.
By Terry - Magnet'Eyes
Тус бүрдээ өвөрмөц, тод өнгөнүүдээс бүрдсэн энэ иж бүрдэл нь ямар ч өнгийн нүдийг тодотгох чадвартай. Сувдан цагаан ба оюу ногоон өнгөөр бор нүдийг, боронзон ба ногооноор цэнхэр нүдийг, цэнхэр ба бороор ногоон нүдийг будвал гоёмсог харагдах болно.
Too Faced - Chocolate Bar
Косметикийн зах зээл дэхь хамгийн алдартай иж бүрдлүүдийн нэг Chocolate Bar нь найрлагадаа какаоны нунтаг агуулдаг тул шоколадны зөөлөн үнэр гаргадаг онцлогтой. Нийт 16 өнгийн тениудээр төрөл бүрийн шийдэлтэй, өвөрмөц будалтууд хийх боломжтой бөгөөд иж бүрдлийн зүүн хэсгийн туяанууд өдөр тутамд, харин баруун нь илүү тод, үдшийн будалтад тохирно.
Nars - L'Amour Toujours
Пигментаци өндөртэй уг тенийг багсны тусламжтайгаар хөнгөн түрхэж, дараагаар нь уусгах шаардлагатай. Ихэнх өнгөнүүд нь бараан туяатай бөгөөд бор, саарал ба цэнхэр гэх өнгөнүүд давамгайлах болно. Нүдний дотор булангууд, зовхины төв хэсгүүдийг алтлаг өнгөнүүдээр тодотгож, харин контур зурахад хар өнгийг ашиглаж болно.
Wycon - 15 colori
Боломжийн үнэтэй атлаа өнгөний өргөн сонголттой 15 colori иж бүрдэл нь мөн адил тоосорхог бүтэцтэй тул тусгай наалт ашиглаж, будалтаа болгоомжтой хийхийг зөвлөж байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт