Та арьсныхаа дархлааг дэмждэг үү? Shiseido Ultimune серум танд тусална

Арьсны дархлаа нэмэгдүүлэгч

Арьсны дархлааг дэмжсэнээр хөгшрөлтийн шинж тэмдэг үүсэхээс урьдчилан сэргийлдэг анхдагч бүтээгдэхүүнийг Shiseido танилцууллаа

Хэрэв бие сульдаж, ядарвал дархлаагаа сайжруулах хэрэгтэй гэдгийг хүн бүр мэднэ. Өөрт шаардлагатай амин дэмээ нэн даруй нөхөж, сайн унтаж амарч, цитрон эсвэл чацарганатай цай ууснаар бид дархлаагаа дэмжих боломжтой шүү дээ. Харин арьсны дархлааны талаар та бодож үзсэн үү? Арьс бидний дархлааны системд чухал үүрэг гүйцэтгэдэг. Бие организмыг зөвхөн нарны хорт туяа, агаарын бохирдол болон бусад орчин тойрны хорт бодисууд гэлтгүй мөн нян, вирус зэргээс хамгаалдаг онцгой эсүүд бидний арьсанд бий. "Арьсны эпидермисийн дээд давхаргад оршдог Лангергансын эсүүд гаднын халдагчийг илрүүлж, бусад эсүүдийг дархлааны үйл ажиллагааг идэвхжүүлэх хэрэгтэйг анхааруулдаг" хэмээн Shiseido брэндийн ерөнхий судлаач, эрдэмтэн Жюничи Хосой тайлбарлаж байна.

Харамсалтай нь цаг хугацааны нөлөөнд эдгээр хамгаалагч эсүүд стресс, хуурайшилт, хорт утаа, нарны туяа гэх зэрэг гаднын нөлөөнд автсанаар хүч чадлаа алдаж эхэлдэг. Бие организмд нян нэвтэрснээр хүн өвддөг шиг, Лангергансын эсүүд ядарсан үед арьс руу довтлох хорт бодисууд арьсыг гэмтээж, асуудал үүсгэдэг.

Тэгэхээр арьсныхаа дархлааг хэрхэн дэмжих вэ? 

Shiseido брэндийн судлаачид арьсны дархлааг нэмэгдүүлэх үйлчилгээтэй савалсан шийдэл олох үүднээс сүүлийн хорин жилийн турш эрчимтэй судалгаа хийсэн байна. Японы алдартай брэндийн хамт олон удаан хугацаанд хүч, хөдөлмөр гаргасны үр дүнд  2016 онд гоо сайхны салбарт гарсан хамгийн том нээлт болох "Ultimune Power Infusing Concentrate" буюу дархлаа нэмэгдүүлдэг серумыг танилцуулсан байгаа.

Энэхүү төрөлдөө цорын ганц серум нь сул дорой болсон Лангергансын эсүүдийг чиглэж, арьсны өөрийгөө хамгаалах чадварыг нэмэгдүүлж өгдөг юм. Ингэснээр арьс хөгшрөлтийн шинж тэмдгүүд үүсэхээс урьдчилан сэргийлж, өдөр тутмын хорт нөлөөнд илүү тэсвэртэй болдог. Серумыг хэрэглэсний үр дүнд арьс илүү гөлгөр болж, үрчлээний харагдах байдал багасдаг байна. Мөн серум түрхсэн арьсан дээр нүүрний будаг сайн сууж өгдөг давуу талтай.

Найрлагад нь ямар орц орсон бэ? 

Ultimune Power Infusing Concentrate серумын найрлагын хамгийн гол орц бол Ultimune Complex гэх Болгар сарнайн ус, мөөгөнцрийн дериватив болон чийгшүүлэгч нэмэлт орц зэргээс бүрдсэн Shiseido-гийн патентлагдсан комплекс юм. Энэхүү салбартаа анхдагч, шидэт комплекс нь арьсыг гаднын нөлөөнд тэсвэртэй, "дархлаа сайтай" болгодог. Бүтээгдэхүүнд мөн японд ургадаг перилла болон зэрлэг тимьян, гинкго билоба гэх зэрэг ургамлын ханд орсон тул арьсан дээр батга үүсэхээс сэргийлдэг байна.

Үр дүнгээ хэр хурдан өгдөг вэ? 

Shiseido компани нийт 200 эмэгтэй дээр уг бүтээгдэхүүнийг туршиж, судалгаа явуулсны үр дүнд нийт эмэгтэйчүүдийн 90 % нь долоо хоногийн дараа илүү гөлгөр, харин 86% нь илүү уян хатан ба гэрэлтсэн арьстай болсон хэмээн мэдэгджээ.

 

Shiseido Mongolia
Утас: 11-322041, Хаяг: Тэнгис кино театрын урд "Бишрэлт их дэлгүүр", Central tower 2 давхар

Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

 

 

 

Ө.Тодгэрэл

2016-11-23, 09:00