2017 оны нүүр будалтын тренд: Улаан өнгө

Chalayan брэндийн загварын шоу дээрх улаан өнгийн будалтыг хэрхэн хийх вэ

Chalayan брэндийн намар-өвлийн загварын шоу дээрх моделиуд улаан ба хар өнгийн харандаагаар нүдээ хүрээлсэн нь энэ улирлын үндсэн чиг хандлагуудын нэгийг илтгэж өглөө. Нүүр будалтыг Томас де Клювер гэх өвөрмөц өнгөнүүдийг хооронд нь хослуулж, төрөл бүрийн геометрийн хэлбэр дүрснүүд ашиглах дуртай мэргэжлийн нүүр хувиргагч санаачилжээ.



Энэхүү нүүр будалтыг хийхийн тулд Томас загвар өмсөгчдийн арьсанд өндөр анхаарал хандуулж, нэгэн жигд матт бүрхүүл бий болгосон байлаа. Тэрээр ингэхдээ ямар нэгэн контуринг хийлгүй, будалтыг аль болох байгалийн хэвээр нь үлдээжээ. Нүүр будалтад хэрэг болох үндсэн бүтээгдэхүүн бол M.A.C брэндийн Chromagraphic нэртэй харандааны Basic Red өнгийн сонголт юм. Хэрвээ энэхүү харандаа нь олдохгүй байвал үүний оронд NYX брэндийн ижил өнгийн хувилбарыг туршиж болно. Эдгээр харандаанууд нь тогтоц сайтай атлаа зөөлөн бүтэцтэй учир нүүрэн дээрх хамгийн эмзэг арьсанд хүртэл тохиромжтой байх юм. Нүдээ улаан харандаагаар будсаны дараагаар дээд зовхи болон доод зовхиныхоо гол хэсгийг хар харандаагаар хүрээлэхийг Томас санал болгож байна.

Мөн хэрвээ та нүдээ илүү тодруулахыг хүсвэл хар өнгийн сормуусны будаг ашиглаж болно. Уруулаа харин нүдтэйгээ ижил өнгийн улаан матт будгаар будаарай.

Buro.Mongolia

2017-10-16, 15:00

  • Зураг: