2020 он руу шилжин орох 3 бьюти тренд

Үсний чимэглэл, уруулын өнгөлөгч ба скранчи боолт

2020 онд ямар гоо сайхны трендүүд ноёрхох вэ? Энэ асуултад Pinterest-ийн хамт олон хариуллаа. Тэд өөрсдийн тавцан дээрх хамгийн эрэлттэй хайлтуудыг дүгнэн шинжиж ирэх он руу шилжин орох гурван гол трендийг нэрлэжээ. "Гоо сайхан" төрөлд сүүлийн нэг жилийн хугацаанд хэрэглэгчид гялтганасан уруул өнгөлөгч, скранчи боолт болон үсний чимэглэлийг хамгийн их хайсан байна. Pinterest-ийн онцолсноор энэхүү гурван хайлт нь цаг өнгөрөхийн хэрээр илүү их эрэлттэй болсоор байгаа тул 2020 онд тренд хэвээр байх нь тодорхой гэнэ.

Гялтганасан уруул өнгөлөгч


Косметик бүтээгдэхүүнүүдийн дунд хамгийн эрэлт өндөртэй байгаа бүтээгдэхүүн бол уруул өнгөлөгч юм. Энэ онд уруул өнгөлөгч тренд болсноор сүүлийн таван жилийн хугацаанд гоо сайхны салбарт ноёрхож байсан матт уруулын будаг мартагдаж эхэлсэн билээ.


Үсний чимэглэл


Гялалзаж гялтганасан үнэт эдлэлүүд нь хүзүү, хуруу эсвэл бугуйг чимэхээс гадна үсийг ч маш гоёмсог харагдуулдаг тул 2019 оны хамгийн том тренд болох сувдан болон чулуун шигтгээтэй хавчааруудыг 2020 ондоо ч авч үлдээрэй.


Скранчи боолт


Pinterest-ийн мэдээллэж буйгаар хамгийн эрэлт ихтэй байгаа төрөл нь торгон материалтай скранчи гэнэ. Ийм төрлийн боолт нь мөн үсийг гэмтээдэггүй давуу талтай тул аль болох олныг бэлдэж тавиарай.

Buro.Mongolia

2019-12-25, 11:00