Тренд: Наранд борлосон эффекттэй нүүр будалт

Ойртож буй зуны улиралд хамгаас тохиромжтой байгалийн төрх

Тоорын болон шүрэн өнгө давамгайлсан, боронзон туяа гэрэлтсэн монохром нүүр будалт энэ хавар-зуны улиралд зориулагдсан загварын шоунуудын гол элемент байлаа. Энэхүү будалтын үндсэн санаа нь дээрх цөөн хэдэн өнгийг ашиглан наранд борлосон мэт байгалийн төрх бүрдүүлэхэд оршиж байгаа юм. Нүдний контур, тод уруулын будаг зэрэг анхаарал татахуйц будалтууд байх учиргүй.

Тоорын туяа нь ямар ч өнгийн арьсанд тохирдог бөгөөд ийм туяатай будгийн ачаар арьсыг эрүүл, гэрэлтсэн, наранд борлосон мэт харагдуулах боломжтой байдаг.

Хамгийн гол нь таны сонгох өнгө хэт улбар шар туяатай байж болохгүй. Хүйтэн өнгийн суурьтай арьсанд тоорын ба шүрэн туяа тохиромжтой бол, дулаан өнгийн суурьтай арьсанд боронзон туяаг сонгоорой.

Борлосон мэт эффекттэй нүүр будалтыг нүдний тень, хацар өнгөлөгч болон уруулын будгаар бий болгох боломжтой. Эдгээр бүтээгдэхүүнүүдийг ашиглан хацар, шанаа, дээд зовхи болон уруулын хэсэгт хурууныхаа тусламжтай зөөлөн туяа оруулаарай.

Buro.Mongolia

2019-04-26, 12:00

  • Зураг: