Ай Вэйвэй Нью-Йорк хот даяар хашлага барина

Шинэ урлагийн төсөл

Хятадын орчин үеийн уран бүтээлч Ай Вэйвэй Нью-Йорк хотод 100 гаруй хашлага ба инсталляц барих гэж байна

Саяхан хятадын орчин үеийн уран бүтээлч Ай Вэйвэй Прага хотод дүрвэгсдээр дүүрсэн завь бүхий инсталляц танилцуулсан. Тэгвэл одоо түүний дараагийн томоохон урлагийн төсөл олон нийтэд ил боллоо. Тэрбээр энэ намар "Good Fences Make Good Neighbors" буюу "Сайн хашаа сайн хөршийг бий болгодог" нэртэй 100 гаруй хашлага ба инсталляцаас бүрдсэн шинэ уран бүтээлээ Манхэттен, Бруклин болон Куинс дүүрэгт дэлгэх гэж байна.

Ай Вэйвэй энэхүү инсталляцуудаар дамжуулж цагаачдын эсрэг гаргасан хууль болон одоогийн Америкийн улс төрийн нөхцөл байдалд хариу өгч байгаа юм.

Мөн уг төсөл нь нэр бүхий уран бүтээлчдийн үзэсгэлэн, инсталляцуудыг зохион байгуулдаг The Public Art Fund гэх ашгийн бус байгууллагын 40 жилийн ойн хүрээнд 2017 оны аравдугаар сарын 12-нд нээлтээ хийнэ.

Г.Тэмүүлэн

2017-03-27, 10:00

  • Зураг: