Берлин хотод граффити урлагийн музей нээгдлээ

Гудамжны урлагийн асар том цуглуулга

Берлин хотод граффити урлагийн маш том цуглуулгыг агуулсан Urban Nation нэртэй музей нээгдсэн байна. Цаашид ч энэхүү музейн цуглуулга өргөжин тэлсээр байх юм.

Urban Nation музейн нээлтэнд зориулж Их Британийн алдарт уран бүтээлч Бэнкси, АНУ-ын экс ерөнхийлөгч Барак Обамагийн зурагт хуудсыг бүтээж байсан, граффити зураач Шепард Фейри, Франц гаралтай Blek le Rat зэрэг граффити урлагийн хамгийн алдартай төлөөлөгчдийн 100 гаруй бүтээлүүдийг дэлгэжээ.

Urban Nation-ы захирал Яша Янг тус музейд дэлгэгдсэн эдгээр уран бүтээлүүд нь гудамжинд өрнөж буй үйл явдлуудын тусгал болж байгаа гэж The Guardian сонинд ярьсан байна. Мөн тэрээр яг үүнд л граффити бүтээлүүдийн үнэ цэнэ оршдог гэж нэмж хэлсэн юм.

 

Buro.Mongolia

2017-09-22, 11:00

  • Зураг: