Виртуал галерей: Буриадын шилдэг уран бүтээлчид

Амьд мэдрэмж төрүүлэм

Өнөөдөр Буриадын Улаан-Үүд хотод Monalun, Michel & Amazonka, 93//KiDULT маркууд загвараа толилуулна. Харин бид Буриадын дүрслэх урлагийн салбарын онцлох уран бүтээлчдийг та бүхэнд танилцуулж байна

Орчин үед Монгол болоод Буриад тэргүүтэй нүүдэлчин угсаатай улс орнууд бие, биенээ урлаг соёлын ертөнцөөр дамжуулан танилцах хүсэл эрмэлзэл хүчтэй сэрж байна. Учир нь Улаанбаатар, Улаан-Үүдийн аль алинд шинэ мянганыхны төлөөлөл болсон залуу үе гарч иржээ. Арав, эсвэл хорин жилийн өмнө биднийг "Ахан дүүс, ураг төрөл" гэх бэлгэдэлт үгс холбож байсан бол одоо харин урлаг, соёл, загварын ертөнц үүнийг бодитойгоор хэрэгжүүлэх боллоо.

Дөнгөж хоёр хоногийн өмнө Чингис хааны одонг гардан авсан дуурийн дуучин Г.Ариунбаатар Большой театр, Марийнскийн театр хүрч, дэлхийн од болохоосоо өмнө Улаанбаатар биш харин Улаан-Үүдийн театрын урилгаар тэнд ажиллаж байлаа. Буриадын андерграунд Хатхур-Зу хамтлаг гэхэд анх Улаанбаатарын нөлөөгөөр хип хоп урлагт орж ирсэн бол эргээд одоо өөрсдөө Улаанбаатарыг байлдан дагуулсан уран бүтээлчид болж чаджээ.

Одоо харин Байкалын загварын долоо хоногт монголын гурван марк өөрсдийн шинэ цуглуулгуудаа танилцуулах гэж байна. Энэ үйл явдлыг тохиолдуулан бид танд Буриадын шилдэг уран бүтээлчдийн ажлуудаас танилцуулахыг хүслээ.

Дмитрий Будажабэ

Жигжит Баясхаланов

Зорикт Дорджиев

Даши Намдаков

Дашицыренов Б. Ц.

Игорь Елисеев

Надежда Супонина

Ж.Чинбат

2016-11-03, 10:00