Диана Вриландын тухай шинэ ном гарлаа

Harper's Bazaar

Загварын сэтгүүлийн хөгжилд өөрийн амьдралын ихэнхи хугацааг зориулсан Диана Вриландын тухай намтар номыг ач хүү нь бичин гаргажээ

Америкийн Harper's Bazaar сэтгүүлд бараг 26 жилийн хугацаанд ажилласан загварын домогт захирал Диана Вриландын ажил, амьдралын тухай энэхүү номонд өгүүлнэ.

"Diana Vreeland: The modern Woman" номыг бичихдээ Александр  эмээгийнхээ эрхлэн гаргасан Harper's Bazaar сэтгүүлийн дугаар бүрийн дагуу бичжээ. Мөн номыг чимэглэхдээ сэтгүүлийн шинэчлэлт бүрийг харуулсан гэрэл зургуудаар баяжуулсан байна. Диана Вриланд тухайн үеийн домогт гэрэл  зурагчид болох Ричард Аведон, Луиза Даль-Вульф, Георгий Гойнинген-Гюне нартай хамтран ажилладаг байжээ.

"Harper's Bazaar сэтгүүлд ажилласан 26 жил түүний жинхэнэ мөн чанарыг нь харуулсан болохоор карьерынх нь хамгийн чухал хэсэг байсан юм. Диана их бүтээлч эмэгтэй. Өөрийн төсөөлөл, үзэл санаан дээр үндэслэн тэр орчин үеийн эмэгтэй хүнийг илэрхийлэх шинэ санаануудаа гаргахыг эрмэлздэг байсан" хэмээн танилцуулгын үеэр Александр Вриланд ярьжээ.

Б.Амина

2015-11-06, 11:00

  • Зураг: