2019 онд нээлтээ хийнэ
Disney компанийн төлөөлөгчид Star Wars киноны ес дүгээр ангийг Jurassic Wolrd киног найруулсан Колин Треворроуд даатгасан болохоо мэдэгдлээ
Фантастик ертөнцийн шүтэн бишрэгчид Жэй Жэй Абрамсын бүтээсэн Star Wars киноны долоо дах цувралыг 2015 оны 12 сарын 17-нд түрээсээр үзэх эрх нээгдэхийг тэсэн ядан хүлээж байгаа. Түүний дараа Райан Жонсон найруулж буй дараагийн анги 2017 онд гарахаар төлөвлөгдсөн. Тэгвэл одоо киноны ес дэx цувралын тухай урьдчилсан мэдээ гарлаа. Одоогоор нэр өгч амжаагүй, 2019 онд дэлгэцэнд шилжих киноны найруулагчаар Колин Треворроу ажиллана. Тэрбээр фантастик, инээдмийн төрлийн Safety Not Guaranteed киног бүтээсний дараа Jurassic World кинонд ажилласан юм. Түүний карьерийн хоёр дах амжилттай энэхүү бүтээл нь 2015 оны 6-р сард түрээсэнд гарсан даруйдаа 1.58 тэрбум ам.доллар цуглуулчихаад байгаа билээ.
Дашрамд дурдахад, Star Wars-ын ес дэx цуврал нь дахин хоёр ч анги гарах зохиолтой учраас ирээдүйд хэд хэдэн цуврал нэмэгдэх болно.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт