Райан Гослинг Blade Runner киноны үргэлжлэлд тоглоно

Back to 1982

Найруулагч Ридли Скоттын фантастик киноны үргэлжлэлд Райан Гослинг Харрисон Фордыг орлохоор болжээ

Den of Geek-д өгсөн ярилцлагадаа Ридли Скотт "Blade Runner" киноны үргэлжлэлийн гол дүрд Райан Гослинг тоглоно хэмээлээ. Харрисон Форд ч өөрөө шинэ кинонд дахин тоглох юм байна. Мөн дээр нь Blade Runner киноны эхний хэсэгт ажиллаж байсан Хэмптон Фанчер үргэлжлэл дээр ажиллах аж.

"Blade Runner" киноны хэсгээс, 1982

Сануулахад Blade Runner кино нь 1982 онд гарч байсан билээ. Уг кинонд Харрисон Форд тэтгэвэртээ гарсан ч Лос Анжелесын цагдаагийн газарт, сансарын колоноос дэлхий рүү зугатсан киборг бүлгийг эрэн сурвалжлах болсон мөрдөгч Рик Декардын дүрд тоглодог юм.

 

Б.Амина

2015-10-01, 17:00

  • Зураг: