Бюро 24/7 Playlist
Бюро 24/7-гийн оффист сүүлийн үед хамгийн их тоглогдсон дуунуудаар энэ долоо хоногийн хөгжмийн жагсаалтыг бүрдүүллээ
Хамгийн шинэлэг мэдээлэл, сэтгэл сэргээм зураг, кофе ба нимбэгтэй усаар эхэлдэг Бюро 24/7-гийн оффисын нэг өдрийн амьдралыг хөгжимгүйгээр төсөөлөхгүй. Дэлхий даяар өрнөж буй загварын ертөнцийн үйл явдал, орчин үеийн амьдралын хэв маягт гарсан шинэ соргог зүйл, амжилтанд хүрсэн монголчуудын тухай гээд төрөл бүрийн энтертэйнмэнт мэдээллийг бэлтгэхдээ бид үргэлж ямар нэгэн хөгжим сонсож байдаг.
Сүүлийн үед Бюро 24/7-гийн редактор, уран бүтээлчдийг Louis Vuitton брэндийн хавар-зун 2017 загварын шоуны хөгжим болсон Headman-ы "Be Loved" дууны ремикс, The Weeknd, Daft Punk нарын хамтарсан "Starboy" болон Sia, Kanye West нарын уран бүтээлүүд хөглөж байгаа.
Эдгээр дуунууд уншигч таны ч гэсэн сэтгэлийг сэргээж, өдрийг тань хөгжөөнө гэдэгт итгэлтэй байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт