Forbes-ын жагсаалт
Дуучин Бейонсе энэ жил Тейлор Свифтийг орлогоороо даван гарчээ. Forbes сэтгүүл түүнийг хөгжмийн ертөнц дахь 2017 оны хамгийн чинээлэг эмэгтэйгээр нэрлээд байна. Бейонсе 2016 оны зургаадугаар сарын 1-ээс 2017 оны зургаадугаар сарын 1-н хүртэлх нэг жилийн хугацаанд нийт 105 сая ам.доллар олжээ. Дуучин бүсгүй энэ хугацаанд "Lemonade" гэх өндөр амжилттай цомог гаргаж, "Formation" нэртэй дэлхийг тойрсон аялан тоглолт хийсэн нь энэхүү жагсаалтыг тэргүүлэхэд нь нөлөөлсөн гэж Forbes үзэж байна.
Түүний араас Их Британийн дуучин Адель жагссан байгаа. Тэрээр мөн л дэлхийг тойрсон аялан тоглолт хийснээр нийт 69 сая ам.доллар олсон байна. Харин өнгөрсөн жил энэхүү жагсаалтыг тэргүүлж байсан дуучин Тейлор Свифт энэ удаад рейтингийн гуравдугаарт (44 сая ам.доллар) бичигдлээ. Гэхдээ Forbes сэтгүүл түүнийг саяхан гаргасан "Reputation" цомгийнхоо тусламжтай орлогоо эрс нэмэгдүүлж, дараа оны жагсаалтанд дээгүүр байр эзлэх боломжтой гэдгийг онцолсон юм.
Forbes сэтгүүлээс жил бүр уламжлал болгон гаргадаг энэхүү жагсаалтанд дуучин Селин Дион 42 сая ам.долларын орлоготойгоор багтаж байна. Селин Дион Лас Вегас хотноо суурьшин өөрийн тоглолтоо хийдэг байсан нь өндөр цалин авахад нь нөлөөлсөн гэнэ. Рейтингийн тавдугаар байранд Женнифер Лопес багтжээ. Дуучин, жүжигчин бүсгүй мөн л Лас Вегас хотод өөрийн тоглолтыг хийж, "World of Dance" нэртэй бүжгийн шоуны гүйцэтгэх продюсер ба шүүгчээр ажилласан нь түүнийг дэлхийн хамгийн өндөр орлоготой эмэгтэй дуучдын жагсаалтанд багтахад хүргэсэн байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт